• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн сүм хийдээр аялж түүх соёлтой нь танилцах нь

CRI       (GMT+08:00) 2011-05-18 17:01:15

     Төвдийн хүмүүст хамгийн их гүн сэтгэгдэл төрүүлдэг нь өндөрлөг нуруудын үзэсгэлэн төдийгүй түг түмэн сүсэгтэн олны үнэнхүү сүсэг бишрэл хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлдэг юм. 2010 оны сүүлч гэхэд Төвдийн нийт хүн ам 2 сая 900 мянгаас давж 90 хувь гаруй төвд үндэстэн юм. Төвдийн олон газарт 1700 гаруй том жижиг сүм хийд, шашны үйл ажиллагаа явуулдаг байна.

     Энд Төвдийн нас насны сүсэгтэн олон тосон дэн барьж, номын хүрд эргүүлэн, хүж зул асаан мөргөж байгаатай газар сайгүй дайралдана. Үүнээс Төвд хүмүүсийн сүсэг бишрэлийг ойлгон таньж болно.

     Төвдийн сүм хийд нь тухайн орон нутгийн хүмүүсийн шашны үйл ажиллагааг батлан харуулахаас гадна төвд соёлыг уламжлан хадгалах чухал газар болох юм. Төвдийн олон газрын сүм хийдээр тойрон үзэж Төвдийн түүх соёлын музейтэй танилцаж байгаа мэт санагдана.

     Төвдийн сүм хийдэд их олон ном судар, хадгалагдаж байгаагаас гадна сүрлэг сайхан ханын зураг хадгалагдан, Төвдийн түүх тэрчлэн төвд уламжлалт буддын шашны хөгжлийн түүхийг танилцуулсан байдаг. Төвдийн сүм хийдийн баримал, бичиг соёлын үнэт зүйлс тэрчлэн чимэглэл нь урлагийн өндөр үнэ цэнэтэй бөгөөд барилгын хэв маяг, өнгө будаг зэрэг нь Төвдийн олон газрын гоо сайхны соёлыг харуулсан байдаг. Үүнээс гадна сүм хийдэд бас уран зохиол, түүх, газар зүй зэрэг тал талын ном судрыг хадгалж байгаа нь төвд үндэстний оюуны их өв болох юм.

     Энэ удаа бид Лхас хотын эргэн тойрны сүм хийд Жашилунбу хийд, Самеэ хийд, Палкор хийд зэргийг танилцуулах болно. Жашилунбу хийд Шигац районд байрлаж, хийдийн дотор нь хэдэн арван дуган байх бөгөөд хананы зураг байдаг. Үе үеийн Банчин богдын шарилын суварга байдаг бөгөөд суваргыг мөнгөөр өнгөлж эрдэнийн чулуу шигтгэсэн байдаг. Хийдэд бурхны хөрөг, танка зураг, хатгамал, бичиг дурсгалын зүйл байж, Төвдийн түүх, төвд хятадын харилцааны түүхийг судлах чухал материал, түүхийн гэрч болсон байна. Жашилунбу хийд Потала ордонтой адил шашин соёлын агуулгатай бөгөөд өвөрмөц барилгын хэв маягтай. Жашилунбу хийдийн барилга хамгийн өндөр нь 30 метр, алтан дээвэртэй, барилгын нэлээд бүрэн бүтнээр нь нь хадгалж үлджээ.

     Самеэ хийд Шаньнань районд байрлаж, мянга гаруй жилийн түүхтэй болж байна. Хан, Төвд, Энэтхэг гурван төрлийн хэв маягийг хослуулсан барилгын онцлогтой. Самеэ хийдийн хананы зураг их нэртэй , өргөн хүрээн дэх агуулгыг хамруулсан, урлагийн үнэ цэнэ ихтэйгээрээ нэрд гарчээ. Бараг бүх том жижиг дуган, саравчны хананд хананы зураг өлгөж, хамгийн нэртэй нь 92 метр урт, Төвдийн түүхэн зураг байж, шашин Төвдөд нөлөөлсөн түүхийг өгүүлсэн байдаг. Уг хийдэд Турпан вант улсаас хойших түүх, шашин, барилга, баримал зэрэг түүх соёлын үлдэгдлийг хадгалан үлдээж, төвд үндэстний эртний соёлын өвийн нэг болжээ.

     Палкор хийд Жянзи сианд оршдог , олон шашныг хамарсан хийд юмо. Уг хийдийн барилга сүр далайцтай, хэв маяг нь өвөрмөц. Одоо их дуганд төвдийн уламжлалт бурхны хөрөг, хананы зураг, бурхны судар зэрэг бичиг соёлын үнэт зүйлс байж, барилгын хэв маяг өвөрмөц, дүрслэл ихтэй , төвдийн соёл урлагийн түүхэнд онцгой байр суурьтай юм. Палкор хийд суваргатай , суварган дундаа бас хийдтэй. Түүний барилга нь 13-р зуунаас 15-р зууны дунд хойд үеийн төвдийн хийдийн үлгэр жишээ барилга гэж хэлж болох мөртөө цорын ганц хийд суваргыг бүрэн бүтнээо нь хадгалж байгаа том барилга болно. Тухайн үеийн хүмүүсийн гоо сайхны үзэл тэрчлэн түүх эдийн засаг соёлыг судлахад өвөрмөц үнэ цэнэтэй юм. \Гэрэлт орчуулав\

1 2 3 4 5 6 7 8 9 10
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе