• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн сүм хийдээр явж, түүх соёлтой нь танилцсан нь

CRI       (GMT+08:00) 2011-05-18 16:53:17

     Төвдийн хүмүүст хамгийн их гүн сэтгэгдэл үлдээсэн нь өндөр нуруудын үзэсгэлэнгээс гадна түг түмэн үнэнч сүсэгтнүүдийн итгэл бишрэл нь ч мөн их гүн сэтгэгдэл төрүүлдэг. 2010 оны сүүлч гэхэд Төвдийн нийт хүн ам 2 сая 900 мянгаас давснаас 90 гаруй хувь нь төвд үндэстэн байна. Төвдийн олон газарт , шашны үйл ажиллагаа явуулдаг 1700 гаруй том жижиг сүм хийд байна.

     Төвдөд нас насны сүсэгтэн олон тосон дэн барьж, номын хүрд эргүүлэн, хүж зул асаан, мөргөж байгаа хүмүүстэй газар сайгүй дайралдана. Үүнээс Төвд хүмүүсийн сүсэг бишрэлийг ойлгон таньж болно.

     Төвдөд сүм хийд нь тухайн орон нутгийн хүмүүсийн шашны амьдралыг хангахаас гадна төвд соёлын уламжлалыг хадгалсан чухал газар юм. Төвдийн олон газрын сүм хийдээр тойрон үзэх нь Төвдийн түүх соёлын музейтэй танилцаж байгаа мэт санагддаг юм.

     Төвдийн сүм хийдэд их олон ном судараас гадна сүрлэг сайхан ханын зураг хадгалагдаж, Төвдийн түүх тэрчлэн төвд уламжлалт буддын шашны хөгжлийн түүхийг танилцуулсан байдаг. Төвдийн сүм хийдийн баримал, бичиг соёлын үнэт зүйлс тэрчлэн чимэглэл нь урлагийн их өндөр үнэ цэнэтэй бөгөөд барилгын хэв маяг, өнгө будаг зэрэг нь Төвдийн олон газрын гоо сайхны соёлыг харуулсан байна. Үүнээс гадна сүм хийдэд бас уран зохиол, түүх, газар зүйн талын ном судрыг хадгалж байгаа нь төвд үндэстний оюуны их өв юм.

     Хятадын засгийн газар Төвдийн сүм хийд зэрэг бичиг соёлын өвийг хамгаалах ажлыг хүндэтгэсээр ирсэн билээ. Энэ оны 2-р сарын сүүлч болтол ТӨЗР 400 сая юанийн хөрөнгөөр санхүүжүүлэн Их Зуу хийд зэрэг соёлын хамгаалалтын 22 барилгыг засан сэлбэсэн байна.

     Энэ удаад бид Лхас хотын эргэн тойрны сүм хийд Их Зуу хийд, Бага Зуу хийд, Дрепүн хийд, Сера хийд зэргийг танилцуулах болно.

     Их Зуу хийд Лхас хотын төвд байрлаж, төвдийн уламжлалт буддын шашны сүм болно. 1360 гаруй жилийн түүхтэй төвдийн уламжлалт буддын шашинд өндөр байр суурь эзэлдэг хийд юм. Их Зуу хийдэд их олон бичиг дурсгалын үнэт зүйлс байж, 300 гаруй бурхны хөрөг, 2600 гаруй ам метр хананы ном тэрчлэн их олон ном сударын архив зэрэг байна. Үүний дотор Тан гүрний үеийн Вэнь Чэн гүнжийн Төвдөд авчирсан Шигжамуны бурхны хөрөг хамгийн үнэ цэнэтэй нь юм.

     Бага Зуу хийдийг манай тооллын 7-р зууны дунд үеэр байгуулжээ. Уг хийдийг Вэнь Чэн гүнж нутаг орноо санан мөрөөдөн зураг төсөл хийлгэж, дотор газраас урчууд залан авчирч Хан гүрний сүм хийдийг дуурайлган Төвдийн барилгын онцлогт тохируулан байгуулсан гэдэг. Бага Зуу хийд нь шашны ном уншин нэлээд амжилт олсон лам нарын эрдмээ дээшлүүлдэг газар болжээ.

     Дрепүн хийд нь Лхасаас 10 км зайтай уулан гуунд байрладаг. Сүм хийд нь сүрлэг үзэмжтэй , уулыг даган байгуулсан цагаан өнгийн барилга болно. Холоос харахад үзэсгэлэнт цагаан уул нь хот шиг харагддаг. Дрепүн хийдэд үнэт зүйлсийг ихээр хадгалж байгаа нь хүмүүсийг гайхашруулдаг. Эртний шаазан эдлэл, Мин Чин гүрний үеийн танка буюу наамал зураг, алтан үсэгтэй бурхны хөрөг ном зэрэг нь Төвдийн барилгын урлаг, шашны түүх, шашны урлаг зэргийг судлахад их үнэ цэнэтэй өв юм.

     Сера хийд Потала ордны хойд талд 3 км зайтай байрладаг. Сера хийдэд жил бүр бурхан наах ёслол үйлдэж, сүсэгтэн жуулчин олны бишрэл, сонирхлыг ихэд татдаг. \Гэрэлт орчуулав\

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе