• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хубилай хааны зарлигаар...

CRI       (GMT+08:00) 2011-05-22 15:23:30

      Толь мэт өнгөлөг
      Хас лугаа цагаан
      Цаас шиг нимгэн
     Жүнз адил жингэнэх шаазангийн эртний хотоор бид аяллаа үргэлжлүүллээ. Жин Дэ Жэнь хот нь Лү Шань-аас хоёр цаг яваад хүрэх газар байна. Түүхийг сөхвөл анх Хубилай хаан "Хааны ордны архи сөгнөх ваар жүнз, идээ зооглох савх пял, ирсэн гийчдийн нүдийг хужирлах шаазан эдийг зөвхөн Жин Дэ Жэнь-д хийж байсугай" хэмээн зарлигдсанаар энэхүү тосгон алдаршиж эдүгээ дэлхийн соёлын өвд бүртгэгдэн хадгалагдан үлджээ.

      Энэ тосгоны хүмүүс шаазан эдлэл хийх гар аргыг тэр хэвээр нь уламжлан авч үлдсэн төдийгүй тухайн үедээ хэрэглэгдэж байсан шатаах зуух, шавраа зуурч татах хөл тээрэм гээд эд өлгийн зүйлсийг тэр чигээр нь авч үлдсэн байна. Биднийг очиход Жин Дэн Жэнь-ний шаазангийн урчууд жуулчдад зориулан гаргадаг гар хийцийн шаазан эдлэлээ хийсээр байлаа.


Тайлбар: Гар аргаар шаазан хийж буй явц

        Гар хийцийн шаазанг хийхэд шаварны хольц, чийг, өнгө будгийн найрлага, хатаах темпратур гээд олон хүчин зүйл нөлөөлдөг гэсэн. Наад зах нь шаазанг 1300 илүү градуст шатааж байж жинхэнэ чанартай эд болдог аж.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе