• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

800 жилийн тэртээх Хятад тосгонд зочилсон нь

CRI       (GMT+08:00) 2011-05-22 15:24:45

      Ү Юань тосгон нь эртний хэв янзаараа үлдсэн өнгө үзэмжээрээ алдартай Хятадын дөрвөн тосгоны нэг юм. 330 мянга орчим уугуул иргэд аж төрдөг. Тэд эртний ёс заншил, хэл соёлоо хадгалж үлдсэн цөөхөн хүмүүсийн тоонд багтдаг. Эндхийн уугуул иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь цай, загас, гар урлалын модон эдлэлийн худалдаа байдаг. Эдийн засаг сул хөгжсөн, амьжиргааны төвшин доогуур, төмөр зам, усан боомтын аль аль нь байхгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа. Энэ чиглэлээр орж ирсэн хөрөнгийг тус нутгийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр зарцуулж байгаа талаар Жянши-гийн аялал жуулчлалын албаны хүмүүс ярьж байлаа. Ү Юань тосгоныг хар, цагаан, шар, ногоон, улаан таван өнгөөр илэрхийлбэл зохилтой.

       Хар өнгө нь манайханд "Хятад хар бэх" гэдгээрээ алдартай, бэх гаргаж авдаг билүү чулууг илэрхийлдэг. Харахад саарал ч юм шиг бариад үзэхээр зөөлөн бутарсан чулуу байх юм.

       Цагаан өнгө нь лийрийг төлөөлнө. Лийрийг өндгөн чинээн болоод ирэхэд нь цаасаар боож томруулдаг. Ингэж ургасан лийр цагаан өнгөтэй дээр нь амттай болдог гэнэ.

       Шар өнгө нь гурван сараас эхэлж дэлбээлдэг Юуцайн шар цэцэг бөгөөд Ү Юаний үзэсгэлэнгийн бас нэгэн чимэг болдог аж. Харин ногоон өнгө нь мэдээж хэрэг цай, улаан өнгө нь эндэхийнхний амтархан идэх дуртай загасны өнгийг тодотгож буй хэрэг гэнэ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе