• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оросын Холбооны Улс

CRI       (GMT+08:00) 2011-06-12 15:34:59

     Нутаг дэвсгэр: 17 сая 75 мянга 400 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2006 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар 142 сая 700 мянга. 180 гаруй үндэстэн ястантай, түүний дотор Орос үндэстэн 79,8 хувийг эзэлдэг, гол болох үндэстний цөөнхөд Татар, Украйн, Башкиры, Чуваши, Чечен, Армани, Азербайжан, Молдава, Белорус, Казак, Удмурты, Герман зэрэг байдаг. Орос хэл боло ОХУ-ын бүх нутгийн албаны хэл, Бүгд Найрамдах Улсууд нь мөн өөр өөрийн төрийн хэл тогтоох эрхэтэй бөгөөд нутаг дээрээ Орос хэлтэй хамт хэрэглэдэг. Гол шашин нь Үнэн алдартаны шашин, дараа нь Исламын шашин ордог. Оршин суугчдын 50 -- 53 хувь нь Үнэн алдартаны шашин шүтэж, 10 хувь нь Исламын шашин шүтдэг. Катулик шашин болон Еврейн шашин шүтэгчид тус тус 1 хувь болон 0,8 хувь эзэлдэг.

     Нийслэл: Москва, 2006 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар 14 сая 150 мянган хүн амтай. 1-р сарын дундаж агаарын хэм 5,6 хэм, 7-р сардаа 21,4 хэм.

     Төрийн тэргүүн: ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитри Медведев, 2008 оны 5-р сарын 20-ны өдөр тушаалд оров. Бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил.

     Чухал баяр дурсгалын өдөр: Үнэн алдартаны шашны Христосын мэндэлсэн өдөр -- 1-р сарын 7-ны өдөр. Оросын шинэ жил – 1-р сарын 13-ны өдөр. Эх орончдын өдөр – 2-р сарын 23-ны өдөр, Хуучин ЗХУ-ын цэргийн баяр. Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр – 5-р сарын 1-ний өдөр, уулын олон улсын хөдөлмөрчдийн баяр. Ялалтын баяр – 5-р сарын 9-ний өдөр, эх орны дайны ялалтын өдөр. Төрийн бүрэн эрхийн тунхаг батлагдсан өдөр (үндэсний баяр) – 6-р сарын 12-ны өдөр. Ард түмний эв санааны нэгдлийн өдөр – 11-р сарын 4-ний өдөр, Польчуудын түрэмгийллийг Москва ялсан өдрийг тэмдэглэхийн төлөө 2004 онд тогтоов.

     Ерөнхий байдал: Орос нь Европ Азийн эх газрыг сундалж, зүүн баруун хамгийн урт хэсэгтээ 9000 км, өмнө хойш хамгийн өргөн хэсэгтээ 4000 км байдаг. Баруун хойш Норвеги, Финландтай, баруун Эстони, Латви, Литва, Польш, Белорустай, баруун өмнөш Украйнтай, өмнөш Гүрж, Азербайжан, Казакстантай, зүүн өмнөш Хятад, Монгол, БНАСАУ-тай тус тус хөршилж байна. Зүүн тийшээ Япдн болон АНУ-тай тэнгис далайгаар алслан харалдаа оршиж байна. Нийт 33807 км урт тэнгисийн эргийн шугамтай. Ихэнх нутаг нь умардын дулаан бүсэд оршиж, эх газрын цаг агаараар голлож, дулааны зөрөө нь түгээмэл их байдаг. 1-р сардаа дундажаар хасах 40 – хасах 5 хэм, 7-р сардаа дундажаар 11 – 27 хэмтэй. Жилийн хур тундасны дундаж хэмжээ нь 150 мм – 1000 мм.

     15-р зууны сүүлчээс 16-р зууны эх хүртэл Москва вант улсаар төв болгож, олон үндэстэнтэй феодалын улс орон аажмаар бий болов. 1547 онд Иван 4-р ван гэснийг Цагаан хаан гэж өөрчлөв. 1721 онд Пётр 2-р улсын нэрээ Оросын эзэнт улс гэж өөрчлөв. 1861 онд хамжилгын дүрмийг цуцлав. 1917 оны 2-р сард хөрөнгөтөн ангийн хувьсгалаар эзэрхийлэн захирах дүрмийг нураав. 1917 оны 11-р сарын 7-ны өдөр (Орос тооллын 10-р сарын 25-ны өдөр)Октябрийн социалист хувьсгалаар дэлхийн анхны социалист төр засаг – Оросын Зөвлөлийн Засагт Социалист Хобооны Бүгд Найрамдах Улсыг байгуулав. 1922 оны 12-р сарын 30-ны өдөр, Оросын холбоо, Өвөр Кавказын холбоо, Украйн, Белорус нь ЗХУ-ыг байгуулав (хожим нь өргөжөөд нийт 15 бүгд найрамдах улстай болов).1990 оны 6-р сарын 12-ны өдөр, Оросын Зөвлөлийн Засагт Социалист Хобооны Бүгд Найрамдах Улсын Дээд зөвлөл нь "Улс орны бүрэн эрхийн тухай тунхаг" нийтлэж, Оросын холбоо нь нутаг дэвсгэр дээрээ бүрэн эрхэтэй гэж мэдэгдэв. 1991 оны 8-р сард ЗХУ-д "8-р сарын 19-ний хэрэг" гарч, 9-р сарын 6-ны өдөр, ЗХУ-ын Төрийн зөвлөл тогтоол баталж, Эстони, Латви, Литва гурван бүгд найрамдах улсын тусгаар тогтонолыг хүлээн зөвшөөрөв. 12-р сарын 8-ны өдөр, ОХУ, Белорус, Украйн гурван бүгд найрамдах улсын удирдагчид "Тусгаар улсуудын холбооны тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурж, "Тусгаар улсуудын холбоо" байгуулав. 12-р сарын 21-ний өдөр, Балтын тэнгисийн гурван орон болон Гүржээс бусад ЗХУ-ын 11 бүгд найрамдах улс "Алма-Атагийн тунхаг" болон "Тусгаар улсуудын холбооны хэлэлцээрийн тухай протокол"-д гарын үсэг зурав. 12-р сарын 26-ны өдөр ЗХУ-ын Дээд зөвлөлийн Бүгд найрамдах улсын танхим сүүлчийн хурлаа хийж, ЗХУ байхгүй боллоо гэж мэдэгдэв. Ингээд ЗХУ задарч, ОХУ нь бүрмөсөн бие даасан улс болсон бөгөөд ЗХУ-ын цорын ганц залгамжлагч орон болов. 1993 оны 12-р сарын 12-ны өдөр, бүх ард түмний санал хураалтаар Оросын бие дааснаас хойших анхны үндэсэн хуулийг батлагдаж, улсын нэрээ "Оросын Холбоны Улс" гэж нэрлэв. \М.Цэцэн бэлэтгэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе