|
|
||
Нутаг дэвсгэр: 603700 хавтгай дөрвөлжин км. Хүн ам: 2006 оны 2-р сарын байдлаар 46 сая 886 мянга 400. нийт 110 гаруй үндэстэн ястантай, түүний дотор Украйн үндэстэн 70 орчим хувийг эзэлж, Орос үндэстэн 20 орчим хувийг эзэлж байна. Түүнээс гадна Белорусс, Еврей, Татар, Молдав, Польш, Унгар, Румын, Грек, Герман, Болгар зэрэг үндэстэн байдаг. Албаны хэл нь Украйн хэл. Гол шашин нь Үнэн алдартны шашин болон Католик шашин.
Нийслэл: Киев, 2006 оны 2-р сарын байдлаар 2 сая 693 мянга 800 хүн ам, 827 хавтгай дөрвөлжин км талбайтай. Украйны улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны төв. Хамгийн халуун 8-р сардаа 37 хэм хүрч, хамгийн хүйтэн 1-р сардаа хасах 26 хэм хүрдэг.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Юшенко Виктор Андреевич, 2005 оны 1-р сарын 23-ны өдөр тушаалд оров.
Чухал баяр дурсгалын өдөр: Үнэн алдартны шашны баяр – 1-р сарын 7-ны өдөр. Нэгдлийн өдөр (зүүн баруун Украйн нийлсэн өдөр) – 1-р сарын 2-ны өдөр. Нийт иргэдийн эв санааны нэгдлийн өдөр – 5-р сарын 12-ний өдөр. Ялалтын өдөр – 5-р сарын 9-ний өдөр. Үндсэн хуулийн өдөр – 6-р сарын 28-ны өдөр. Тусгаар тогтнолын өдөр (үндэсний баяр) – 8-р сарын 24-ний өдөр.
Ерөнхий байдал: Европын зүүн хэсэг, Хар тэнгис болон Азовын тэнгисийн хойд эрэг дээр байдаг. Нутаг дэвсгэрийн 95 хувь нь тал газар. Зүүн баруун чиглэлээр 1316 километр, өмнө умар чиглэлээр 893 километр. Хойд биеэрээ Белорусс, зүүн хойш Оростой хил нийлж, баруун талаараа Польш, Словак, Унгартай хаяа дэрлэж, өмнө талаараа Румын, Молдав зэрэг оронтой хөршилж байна. Хуурай газрын хилийн шугам нь 5631 километр, тэнгисийн эргийн шугам нь 1959 километр байдаг. Ихэнх нутаг нь дулаан бүсийн эх газрын цаг агаартай, Крымийн хойгийн өмнөд хэсэг нь завсрын халуун бүсийн цаг агаартай. 1-р сарын агаарын дундаж хэм хасах 7,4 хэм, 7-р сардаа дунджаар 19,6 хэмтэй.
"Украйн" гэдэг нэр хамгийн эрт 1187 оны "Оросын түүх" номд гарсан байна. 1237 – 1241 онд Монголын Бат хаан баруунш дайлан Киевийг эзлэн сүйрүүлэв. Манай эрний 1654 онд Украйны Казахууд Оросын Цагаан хаантай энхийн гэрээ байгуулж, Украйн, Орос албан ёсоор нэгдэв. Түүнээс хойш Украйн өөрийн засгийн газартай байж өнгөрсөн боловч чухал үүрэг гүйцэтгэж байгаагүй, 1922 онд ЗХУ-д нэгдэв (баруун хэсэг нь 1939 онд нэгдэв). 1990 оны 7-р сарын 16-ны өдөр Украйны Дээд зөвлөл "Украйны улс орны бүрэн эрхийн тунхаг" баталж, 1991 оны 8-р сарын 24-ний өдөр тусгаар тогтнолоо мэдэгдэв. \М. Цэцэн бэлтгэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |