• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Янь Аний агуйгаас таны суугаа хотын FM радио хүртэл

CRI       (GMT+08:00) 2011-06-16 16:09:11

      "Он жилүүдийн дуулал-ХОУР байгуулагдсаны 70 жилийн ойн асуулт хариултын уралдаан" тусгай нэвтрүүлгийн нэгдүгээр: Янь Аний агуйгаас таны суугаа хотын FM радио хүртэл

      Эрхэм сонсогчид оо, энэ жил ХОУР мэндэлсний 70 жилийн ой тохиож байна. Фашизмын эсрэг дэлхийн дайны дарийн утаан дунд мэндэлсэн энэхүү радио одоо 61 хэлээр дэлхий дахинд мэдээ мэдээлэл түгээдэг олон улсын мэдээллийн том байгууллага болж хөгжсөн юм. 70 жилийн турш ХОУР мэдээ мэдээлэл болон нэвтрүүлгүүдээрээ дамжуулан олон орны ард түмэнд мэндчилгээ болон найрсаг сэтгэлийг уламжилж, энх тайван шударга ёсны төлөө тэмцэх,түүнийг хамгаалах үзэл баримтлалаа илтгэн, олон ургальч соёл иргэншлийг нандигнан хүндэтгэж байгаагаа илэрхийлсээр ирлээ. Өнөөдрөөс эхлэн бид 4 тусгай нэвтрүүлэг бэлтгэн явуулж, ХОУР-гийн түүхээс та бүхэндээ танилцуулж, ирээдүйн хөгжлийн төлвөө мэдээлж, үүний зэрэгцээ эрхэм та бүхэндээ зориулж ХОУР мэндэлсний 70 жилийн ойг угтан "Он жилүүдийн дуулал-ХОУР байгуулагдсаны 70 жилийн ойн асуулт хариултын уралдаан" зарлаж байна.

      Одоо та бүхэндээ 2 асуулт үлдээе:

1. ХОУР хамгийн анх ямар хэлээр нэвтрүүлгээ цацсан бэ?
2. ХОУР-ийн анхны гадаад дахь FM радио аль хотод байгуулагдсан бэ?

      Энэ 2 асуултын хариултыг доорх нэвтрүүлгээс хүлээн авч сонсоно уу?.

      Манай нэвтрүүлгийг байнга сонсдог сонсогчид маань энэ хөгжмийг андахгүй сайн мэдэх байх. Энэхүү хөгжим баялаг агуулгатай мэдээлэл, чин үнэнч найрсаг сэтгэлийг цаг үргэлж сонсогч бүрт уламжилж байдаг. Энэ хөгжим одоо ХОУР-ийн бэлэг тэмдэг болоод байна.

      ХОУР-ийн байрны 1-р давхрын хананд өлгөсөн "Хятадын байр суурь, дэлхийн хараа, хүн төрөлхтний саруул ухаан" гэсэн хэдэн том үсэг орж ирсэн бүхний анхаарлыг татдаг. Энэ бол ХОУР-ийн сурталчилдаг үзэл баримтлал мөн. Тэгвэл Хятадын байр суурь, дэлхийн хараа, хүн төрөлхтний саруул ухаан гэдгийг яаж илтгэх вэ?

      Магадгүй, ХОУР мэндэлсэн эхний үед бүх зүйл тогтчихсон байж болох юм.

      Өнгөрсөн зууны 40-өөд оны эхэн үед Хятадын ард түмэн фашизмтай эрс шийдэмгий тэмцэл хийж, Японы түрэмгийлэгчдийн дайралтыг тууштай эсэргүүцэн тулсан юм. Японы түрэмгийллийн эсрэг дайны суртал ухуулга хийхийн тулд тухайн үед ХКН-ын төв хорооны түшиц газар байсан Хятадын баруун хойд зүгийн Янь аньд ХКН Янь аний Шинь хуа радио станцыг байгуулсан байна. 1941 оны 12-р сарын 3-нд тус радио Хятадын нутагт байсан Японы түрэмгийлэгчдэд хандаж Япон хэлээр анхны нэвтрүүлгээ хийж билээ. Тус радиогийн анхны нэвтрүүлэгч нь Хятадад амьдарч байсан, дайныг эсэргүүцэгч Юань Чин жи гэдэг Япон хүн байжээ.
Тус радио нэвтрүүлгээ эхэлсэн 1941 оны 12-р сарын 3-ны өдрийг ХОУР-гийн мэндэлсэн баярын өдрөөр тогтоосон юм.

      Тухайн үед нэвтрүүлгийн студи тааруу нөхцөлтэй, энгийн нүхэн гэр байсан бөгөөд нэвтрүүлэг цацах төхөөрөмжийн хүчин чадал нь зөвхөн 300 ватт байсан хэдий ч гадаадын хүмүүст зориулсан Хятадын гадаад хэлний радио агаарын цэнхэр долгионоор дамжин цуурайтаж эхэлсэн билээ. Юань Чин жи тэр үеийг дурсан хэлэхдээ:

     "Намайг Янь аньд радиогийн ажилтан байхад нөхцөл боломж маш тааруухан байсан л даа. Харин Янь аний нөхөд надад их тусалдаг байсан" гэжээ.

     Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялалт байгуулсны дараа, Янь аний Шинь хуа радио станц 1947 онд Англи хэлний радио байгуулсан байна. Одоо дэлхийн өнцөг булан бүрд цаашлаад далайн ёроолд хүртэл ХОУР-гийн англи хэлний радиог сонсдог болсон юм.

      Хятад улс өнгөрсөн зууны 70-аад оны эцсээс эхлэн өөрчлөлт шинэчлэлт хийж, нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлсэн. Энэ нь ХОУР-гийн хөгжил дэвшилд нөхцөл боломж бүрдүүлж өгсөн тул ХОУР өөрийн уламжлах үзэл баримтлал, нэвтрүүлгийн асуулга хүрээ, хэв шинж зэрэг олон талаар зоригтой шинэчлэлт хийсэн юм.

      Одоо ХОУР дэлхийн олон газарт сурвалжлах 32 станц байгуулаад байгаа бөгөөд ирэх 10 жилд Африк, дундад дорнод, Европ, Америк тивд бүс нутгийн 8 ерөнхий станц байгуулах юм.

      Мэдээлэл цацах технологид тасралтгүй шинэчлэлт гарч байгаагийн сацуу ХОУР-д ч маш их өөрчлөлт гарч байна. 2006 оны 2-р сард Кенийн Найробид ХОУР-гийн гадаад дахь анхны FM радио албан ёсоор байгуулагдсан.

      Энэ оны 6-р сарын 1-ний өдрийн байдлаар ХОУР дэлхийн олон газарт нийт 60 FM радио байгуулсан ба эдгээр радио нь өдөрт 1200 гаруй цагийн нэвтрүүлэг бэлтгэн явуулж байна.

      ХОУР-гийн олон улс дахь нэр нөлөө дээшилж ирснээр, олон улсын хэвлэлийн салбарын нэрт хүмүүс ч урьдын ажлаа орхин, энд ирж ажиллаж байна. Жишээлбэл, BBC-гийн гол нэвтрүүлэгч асан хатагтай Сусан Осман одоо энд ажиллаж байна. ХОУР-гийн Англи хэлний хуань чиү радиогийн төвийн дэд дарга Ли Пэй чүнь хэлэхдээ, дэлхийн аливаа газар нутагт ямар нэгэн үйл явдал болоход ХОУР юуны өмнө Англи хэлээр дэлхий нийтэд хандан мэдээлдэг юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, ХОУР тухайн улс орны нутгаас нэвтрүүлэг бэлтгэн явуулах механизм байгуулсан болон тухайн оронд FM радио байгуулснаар нэвтрүүлгийн мэдээ мэдээллийн хэмжээ нэмэгдэж, тус төрлийн шууд нэвтрүүлэг нийт 8 цагаас давж байна. Нэвтрүүлгийн хэлбэрийн хувьд мэдээ мэдээллийн ярилцлага, газар дээрээс нь шууд мэдээлэх, дотоод гадаадын хөтлөгчид хамтаар нэвтрүүлэг хөтлөх зэргийн төрөл бүрийн арга хэмжээг ашиглаж байгаа юм гэжээ.

      Үйл ажиллагаагаа улам үр ашигтай явуулахын тулд ХОУР хэвлэл мэдээллийн шинэ салбар руу тэлэн хөгжсөөр байна. Одоо та бүхэн компьютерын товчоо дарахад л ХОУР-гийн сүлжээний веб сайтад холбогдож, хамгийн шинэ мэдээ мэдээллийг хүлээн авч, шинэ хөгжил өөрчлөлттэй танилцаж болох юм.

      2011 оны эхээр, ХОУР дотооддоо цэгцлэлт хийж, ХОУР-гийн сүлжээний телевиз буюу CIBN-г байгуулсан. Энэ нь сүлжээнээс харах сонсох, гар утасны радио телевиз, IPTV, интернет сүлжээний телевиз зэргийн шинэ хэвлэл мэдээллийн олон салбарыг хамарсан хэвлэлийн асар том корпорац болох юм. ХОУР-гийн дарга Ван Гэн нянь хэлэхдээ, 70 жилийн хөгжлийн түүхтэй ХОУР хөгжлийн шинэ үедээ орсныг энэ бүхэн харуулж байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, ирэх 5 жилд, ХОУР өөрийн олон хэлний давуу тал болон хүн хүч, хэвлэлийн нөөц баялгаа ашиглан радио телевизийн сүлжээгээ дэлхийд өргөн нөлөө бүхий олон улсын хэвлэл мэдээллийн тэргүүн нэгж болгохоор хүч тавин ажиллах болно гэжээ.

      Эрхэм сонсогчид та бүхэн урт хугацааны турш ХОУР-г дэмжиж ирсэнд тань баярлалаа.

      Одоо 2 асуултаа давтаж хэлье:

1. ХОУР хамгийн анх ямар хэлээр нэвтрүүлгээ цацсан бэ?
2. ХОУР-ийн анхны гадаад дахь FM радио аль хотод байгуулагдсан бэ?

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе