|
|
||
"Он жилүүдийн дуулал-ХОУР байгуулагдсаны 70 жилийн ойн асуулт хариултын уралдаан" тусгай нэвтрүүлгийн хоёрдугаар: Хятадын хөгжил болон олон улсын өөрчлөлтийг оновчтой тэмдэглэгчид
Эрхэм сонсогчид оо, энэ жилийн 12-р сарын 3-нд Хятадын олон улсын радио байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. 70 жилийн хөгжлийн явцад манай радио Хятадын хөгжлийн байдлыг гадаадад үнэн бодитойгоор танилцуулж ирсэн төдийгүй олон улсын байдлын явцыг зүй ёсоор нь тэмдэглэж, дэлхийн улс түмний харилцан ойлгоход түлхэц болж ирсэн юм. Шинэ зуунд орсноос хойш, манай радио олон орны хэвлэл мэдээлэл, олон орны сонсогчидтой өргөнөөр харилцаж, хоёр талын болон олон талт олон арга хэмжээ зохиож, дэлхийд найрамдал нөхөрлөлийг түгээгч элч болсон юм. Өнөөдрийн нэвтрүүлгээр сонсогч танд 2 асуулт тавьж байна:
1. ХОУР гадаадад хичнээн бүс нутгийн ерөнхий станц байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
2. "Хятад Оросын найрамдлын аян—Орос орноор тойрохуй"үйл ажиллагаа хэдэн онд болсон бэ?
Дэлхийд хамгийн олон хэлээр нэвтрүүлэг явуулж буй олон улсын мэдээллийн байгууллагын хувьд ХОУР дэлхий дахинд Хятад орныг танилцуулах, дэлхийд дэлхийг танилцуулахыг гол үүргээ болгосон. НҮБ-ын төв байрны хурлын танхимд, дайны гал дүрэлзсэн Косовод, Цагаан ордны төрийн тэргүүн нарын уулзалт дээр, Африкийн орнуудын төрийн тэргүүний тангараг өргөх ёслол дээр..... Энэ бүхий л газар ХОУР-ын сурвалжлагчдын яаран мэдээлж буй дүр төрх харагддаг. Тэд бол Хятадаас ирсэн, ялангуяа хөгжиж буй Хятад орноос ирсэн юм.
1999 оны 3-р сард Косовогийн дайн дэгдэв. Энэ үед ХОУ-ын радиогаас хуучин Югославд сууж байсан сурвалжлагч эмэгтэй Ван Жиминь яах ч учраа олохгүй тэвдэн сандарч байсан ч тэрээр дороо л байдлыг мэдэрч, зоригоо чангалан, исгэрэх буун сумны дундуур дайны орчин дах орон нутгийн иргэдийн амьдралыг сурвалжлан, ХОУ-ын радио долгионоор энд болсон үйл явдлыг дэлхий дахинд мэдээлсэн юм.
Тэрээр хэлэхдээ: "Эхлээд дайн эхэлснийг сонсоод их айж, яах учраа ч мэдэхээ больсон. Би дайн гэдгийг биеэрээ туулж өнгөрөөгүй, цаашид хэрхэн өрнөхийг ч мэдэхгүй байсан. Би зоригоо чангалж машинаараа сургууль, таньж мэддэг аж ахуйн нэгж, хоргодох байр, оршин суугчдын хорооллоор явдаг байсан. Өдөржин хоол ундгүй явж,Белградын ихэнх газраар тойрсны дараа гэртээ ирэхэд дотроо юу мэдээлэх ёстой, мөн яаж мэдээлэхээ ч мэддэг болсон байв. Учир нь би хүмүүстэй ярилцаж, байдлыг ойлгож авснаар орон нутгийн иргэд надад халуун сэтгэлээр хандаж байсан" гэжээ.
80 гаруй хоног үргэлжилсэн дайны явцад Ван Жиминь аймшигтай байдалтай тулгарч байжээ. Нэг удаа тэсрэх бөмбөг түүнээс 50 гаруйхан метрийн зайнд тусчээ. Цэргийн хориотой бүсэд сурвалжлага хийсэн гэдгээр шалгагдан байцаагдаж байлаа. Гэвч "Дайны гал дахь Югославын холбоо" гэсэн түүний цуврал мэдээлэл тухайн жил улсын мэдээллийн тэргүүн шагнал хүртэж, түүний ажил өндөр үнэлгээ авсан байна.
Өнгөрсөн зууны 80-аад оноос эхлэн гадаадад эхний хэдэн сурвалжлах станц ажиллуулснаас хойш өнөөг хүртэл ХОУ-ын радио Шянган Аомэнь зэрэг районыг багтаасан 32 сурвалжлах станц ажиллуулж байгаа бөгөөд ирэх 10 жилд Африк, дундад Дорнод, хойд Америк тив зэрэг бүс нутагт 8 станц байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр станцууд нь ХОУ-ын радиогийн төлөөллийн хувиар дэлхийн өнцөг буланд гарсан үйл явдалд соргогоор анхаарлаа хандуулах юм. Эдгээр бүс нутгийн амар тайван бус газар ч мөн ХОУ-ын радиогийн сурвалжлагчдын зайлшгүй очиж мэдээлж сурвалжлах цэг болох юм.
Энэ зууны эхний таван жил манай радиогаас Пакистанд суугаа ахлах сурвалжлагч Хүн Линьд мартагдашгүй цаг мөчүүд болж хоногшжээ. Тэрээр Афганистаны дайн, Иракийн дайн, Ираны цөмийн хямрал , Энэтхэгийн далайн цунами зэрэг хүнд ноцтой үйл явдлыг мэдээлэхэд оролцсон байна. Хүн Линь зургийн цомогтоо нялх хүүхэд тэвэрсэн нэг зургийг нандигнан хадгалж байна. Энэ нь 2003 оны Иракийн дайнд түүний мэдээлэл хийж явсан байдлыг тэмдэглэж, хатуу ширүүн " мэдээллийн дайны"дунд үлдээсэн халуун дулаан дурсамж болсон юм.
ХОУ-ын радио Хятадын нийгмийн хөгжил болон өөрчлөлт ихтэй олон улсын байдлыг мэдээлэхийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд ХОУ-ын радио олон улсын мэдээллийн шинэ замналаар ажиллаж, үндэстэн дамнасан, бүс нутаг дамнасан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, гадаадын сонсогчдод Хятад улсыг ойлгуулах, дэлхийг найрамдал нөхөрлөлөөр холбоход гүүрийн үүрэг гүйцэтгэж ирсэн байна.
2006 онд Хятад Орос хоёр орны төрийн тэргүүний шийдвэрээр хоёр орон "улсын жилийн "арга хэмжээ зохион явуулсан. ХОУ-ын радио энэ тохиолыг ашиглан "Хятад Оросын найрамдлын аян—Орос орноор тойрохуй"мэдээллийн нэгдсэн томоохон арга хэмжээг зохион явуулсан байна. Энэ арга хэмжээний үеэр Хятадын хэдэн арван сэтгүүлчид авто машинаар Москвагийн Улаан талбайд хүрсэн юм. Тухайн үеийн Оросын холбооны улсын ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, өнөөгийн ерөнхийлөгч Дмитрий Медведев тэдэнд баяр хүргэж, "энэ үр ашигтай, өргөн хүрээтэй урьд байгаагүй арга хэмжээ нь Хятад Оросын жилийн хэвлэл мэдээллийн арга хэмжээний чухал бүрэлдэхүүн хэсэг боллоо"гэж сайшаан үнэлсэн байна. Үүний дараа жил нь Оросын хэвлэл мэдээллийн олон байгууллага "Хятад Оросын найрамдлын аян—Хятад оронд зочлох" арга хэмжээ зохион байгуулж, тэд мөн авто машинаар Хятадын 15 муж хотоор сурвалжлага хийн, ганзага дүүрэн буцсан билээ.
Уг арга хэмжээг төлөвлөгчийн нэг, ХОУ-ын радиогийн Орос хэлний редакцын мэргэжилтэн Фань Бинбин миний сэтгэмж бол маш энгийн бодлоос үүдэлтэй гэж өгүүлж байна.
Тухайн үед энэ санаа Оросуудад Хятад улсыг ойлгуулах, Хятад хүмүүст Орос улсыг таниулахад тус болъё гэсэн маш энгийн бодлоос үүссэн юм. Өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр миний бие Орост айлчилж байхад Орос хүн надаас "хятад эрэгтэйчүүд одоо ч урт гэзэгтэй юу ?" гэж асуусан нь маш гайхаш төрүүлж билээ. Оросууд биднийг огт мэдэхгүй байна. Иймээс урт хугацааны аялал зохион байгуулж, газар дээрээс нь сурвалжилж, хүмүүсийг хооронд нь ойртуулан хоёр талын хэвлэл мэдээллийнхэнд харилцан ойлголцоход тусалья гэж би бодсон юм гэжээ.
Үүгээр зогсохгүй 2 жилийн дараа Хятадын олон улсын радиогийн зохион явуулсан "Сэтгэлд дулаан Орос орон- Орос дуу дуулаачдын уралдаан"-ы шагнал гардуулах ёслол дээр хоёр хүндэт зочин – Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао болон ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин нар морилон саатсан билээ. Ерөнхий сайд Путин маш баяртай байна гэж баярласан сэтгэлээ илтгэж билээ.
Нас өөр, адил бус цаг үеийн хятад хүмүүс Оросын соёлд маш сонирхолтой байгаа нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн . Ялангуяа Орос дуу дуулах тэмцээнд маш олон залуус оролцсоныг хараад бид маш их баярласан гэжээ.
Орос дуу дуулах соёлын ийм арга хэмжээ хоёр орны ард түмний сэтгэлийг үнэнхүү холбосон, хоёр орны харилцааг тасралтгүй хөгжүүлэх үндэс суурь болсон гэж ерөнхий сайд Вэн Жябао үзэв.
Тэрээр хэлэхдээ: Хятад Орос хоёр орон бол урт удаан жилийн түүхтэй агуу том гүрнүүд, хоёр орны харилцааны үндэс суурь ард түмний дунд, хүмүүсийн сэтгэлд суурилсан байдаг. Иймээс үг хэлээр хоёр ард түмний үзэл санаа, соёлын харилцаа солилцоог ахиулан урагшлуулсан та нартаа, ая дуугаар хоёр ард түмний сэтгэл зүрхийг холбосон та нарт туйлаас баярлан талархаж байна, энэ бол хоёр орны харилцааны хөгжлийн ирээдүй мөн гэжээ.
Эрхэм сонсогчдоо , сая та бүхэнд "Он жилүүдийн дуулал-ХОУР байгуулагдсаны 70 жилийн ойн асуулт хариултын уралдаан" тусгай нэвтрүүлгийн хоёрдугаар:Хятадын хөгжил болон олон улсын өөрчлөлтийг оновчтой тэмдэглэгчид тусгай нэвтрүүлгийг сонсголоо. Одоо уралдааны хоёр асуултаа дахин давтъя.
1. ХОУР гадаадад хичнээн бүс нутгийн ерөнхий станц гаргахаар төлөвлөж байгаа вэ?
2. "Хятад Оросын найрамдлын аян—Орос орноор тойрохуй"үйл ажиллагаа хэдэн онд болсон бэ?
\Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |