|
|
||
"Он жилүүдийн дуулал-ХОУР байгуулагдсаны 70 жилийн ойн асуулт хариултын уралдаан" тусгай нэвтрүүлгийн гуравдугаар: Таны нутгийн аялгуунд би дуртай
Эрхэм сонсогчид оо, Та радиогоо нээн нэвтрүүлэгчийн танил дотно мэндчилгээг сонсох бүр цэнхэр долгионоор ирэх нутгийн аялгуу таныг баярлуулж бас догдлуулдаг уу? Уул усаар холбогдсон хөрш орон ч бай, эсвэл тэртээ хол түмэн бээрийн алс дахь улс орон ч бай хамаагүй Хятадын ОУР тухайн газрын үг хэллэгээр сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлж, хамгийн шинэ мэдээ мэдээллийг дамжуулдаг. Өнөөдөр та бүхнээс хоёр асуулт асууя.
1. Хятадын ОУР одоо хэдэн хэлээр гадаадад нэвтрүүлгээ цацаж байгаа вэ?
2. "CRI онлайн" сүлжээ олон хэлний радио вебсайт аль онд байгуулагдсан бэ?
Дээрх хоёр асуултын хариултыг та өнөөдрийн нэвтрүүлгээс сонсоорой.
Дэлхийн хэмжээнд өргөн хэрэглэгддэг англи, франц, испани, орос, араб хэл,түүнчлэн онцгой зарим улс үндэстний хэрэглэж буй бангладеш, пушту,сингали , свахили зэрэг хэл ч тэр бүгд Хятадын ОУР-д тусгай долгион, радио сүлжээтэй. Хятадын ОУР одоо 61 хэлээр гадаадад нэвтрүүлгээ цацаж байгаагийн зэрэгцээ эдгээр хэлний ард байгаа улс үндэстэн, тэдний соёлд онцгой сэтгэгдэлтэй байдаг юм.
1968 оны 8-р сарын 29-ний орой Румынд суралцаж байсан Лүө Дүнчуань ангийнхаа нөхөдтэйгөө радио сонсож байжээ. Энэ өдөр Хятадын ОУР-ын румын хэлний нэвтрүүлэг албан ёсоор эхэлж, бүгд л хязгааргүй баярласан байна.
"Хятад улс румын хэлний нэвтрүүлэг цацаж эхлэх үед би гадаадад суралцаж байсан. Энэ мэдээг сонсоод маш их баярлаж, бусдад дамжуулж байлаа. 8-р сарын 29-ний орой бид нэг хуучин радио хүлээн авагч тойрон суугаад оройн 9 цаг болох үед румын хэлний нэвтрүүлэг эхлэхийг хүлээж суулаа. Үнэхээр румын хэлээр ярьж байна, бид бүхэн баярлаж, сэтгэл догдолж байсан юм. Би тухайн үед сургуулиа төгсөөд Хятадын ОУР-д орж, румын хэлний нэвтрүүлгийн редакцид ажиллаж чадвал сайхнаа гэж бодож байсан.
Нэг жилийн дараа Лүө Дүнчуань Хятадын ОУР-ын нэвтрүүлэгчээр элсжээ. Тэрээр хэлэхдээ, румын хэлээр ярихад дуу дуулж байгаа мэт маш гоё сонсогддог. Нэг насаараа румын хэлний нэвтрүүлгийн ажил хийлээ.Румын миний хоёр дах эх орон.
Арван долоо найман настайдаа румын хэл сурч эхэлсэн, насаараа л энэ хэлийг сурч, румын хэлний нэвтрүүлгийн ажил хийлээ. Би Румын орныг өөрийн хоёр дахь өлгий нутаг гэж боддог. Би Румын найздаа ч ингэж хэлдэг юм. Би Румын талх идэж өссөн, тэнд мөн олон дотнын найз минь бий, Румынд очих бүрдээ би тэдэнтэйгээ уулздаг, би өөрийн эзэмшсэн хэлэндээ маш их хайртай.
Хятадын ОУР-д Лүө Дүнчуань шиг нэг гадаад хэлийг өөрийн нэг насны ажил болгосон хүн олон бий. Тэдний сэтгэлд улс орны их бага гэж ялгаа байдаггүй, соёлыг улсын хилээр заагладаггүй, гадаад хэлээр сонсогч олонтойгоо харилцах нь туйлын жаргал юм.
Хятадын ОУР-ын гадаад нэвтрүүлгийн ажил цаг үеийн шаардлага болон олон улсын байдлын өөрчлөлтийн улмаас тасралтгүй хөгжсөөр ирсэн юм. Холбооны техникийн хөгжлийг дагаад Хятадын ОУР мөн интернет сүлжээний бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. 1998 онд Хятадын ОУР олон хэлний вебсайт- "CRI онлайн" сүлжээг байгуулжээ. Сонсогчид интернет сүлжээгээр өөрийн эх хэлээр нэвтрүүлэг сонсож, мөн мэдээ мэдээллийг уншиж байна. Өнөө "CRI онлайн" сүлжээ 61 хэл дээр интернет сүлжээ ажиллуулж, дэлхийн хамгийн олон хэлтэй олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага болоод байна.
Шинэ мэдээллийн хэрэгсэл улам олон залуусын анхаарлыг татаж байна, пушту хэлний Шимэн бол тэдний нэг юм.
Пушту хэл бол Афганистанд хамгийн өргөн хэрэглэгддэг хэлний нэг юм. Өнөөг хүртэл 3000 гаруй жилийн түүхтэй. Хятадын ОУР-ын пушту хэлний богино долгионы радио 1973 оноос нэвтрүүлгээ цацаж эхэлжээ. 2010 онд пушту хэлний FM нэвтрүүлэг Афганистаны нийслэл Кабул болон хоёр дахь том хот Кандахарт зэрэг эхэлж, Афганистаны ард түмэнд Хятадыг ойлгох бас нэгэн цонхыг нээсэн юм. Шимэн хэлэхдээ, BBC、VOA зэрэг өрнөдийн радиогийн Афганистанд нэвтрүүлж байгаа нэвтрүүлэгтэй адилгүй, Хятадын ОУР бол гадаадын иргэн пушту хэлээр шууд нэвтрүүлж, бэлтгэж буй цорын ганц радио станц юм. Афганистаны сонсогчдын хувьд энэ нь нэг талаар гайхал төрүүлж, нөгөө талаар тэдний сэтгэлийг уяраасан юм.
"Тэд маш их гайхаж байсан. Хятадад бас пушту хэл мэддэг хүн байх нь, тэгээд бас радио нэвтрүүлэг хийж байна, энэ нь тэдний анхаарлыг маш их татаж байлаа. Манай нэвтрүүлэг эхлээд удаагүй боловч албаны талын хэвлэл мэдээлэл, засгийн газрын өндөр албан тушаалтан болон ард иргэдийн анхаарлыг маш их татсан. Их хатуу нөхцөлд тэд манай богино долгионы радиог сонсдог байсан бол одоо FM радиогоор нэвтрүүлэх болсон тул тэд их баяртай байгаа."
Хоёр орны соёлын харилцааг эрчимжүүлэхийн тулд ОУР-ын пушту хэлний редакц мөн хамгийн анхны хятад пушту хэлний толь бичгийг хэвлэн гаргажээ.
Хятадын ОУР-гийн 61 гадаад хэлний радио дотор эсперанто хэл хамгийн онцлогтой, учир нь энэ бол зохиомол хэл, ямар нэгэн улс үндэстний хэл биш юм. Гэвч Хятадын ОУР эсперанто хэлээр нэвтрүүлгээ цацаад 50 жилийн нүүр үзэж байна. Хятадын ОУР-гийн эсперанто хэлний редакцийн ахмад ажилтан Ше Юйминий 10 гаруй жилийн хичээл зүтгэлийн дүнд Хятадын эртний "Улаан асрын зүүд"сонгодог зохиолыг эсперанто хэл дээр орчуулсан байна.
Одоо өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэнд үлдээх асуултаа двтан хэлье.
1. Хятадын ОУР одоо хэдэн хэлээр гадаадад нэвтрүүлгээ цацаж байгаа вэ?
2. "CRI онлайн" сүлжээ олон хэлний радио вебсайт аль онд байгуулагдсан бэ?
ХОУР-гийн дуу хоолой та бүхэнд бүлээхэн, сайхан дурсамжуудыг авчрах болтугай.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |