|
|
||
"Он жилүүдийн дуулал-ХОУР байгуулагдсаны 70 жилийн ойн асуулт хариултын уралдаан" тусгай нэвтрүүлгийн дөрөвдүгээр: Уулзалдаагүй хуучин анд
Эрхэм сонсогчид оо, Дэлхийн олон оронд тантай адилхан сонсогч өдөр бүр радио долгионоор Хятадын дуу хоолойг сонсож, Хятадын тухай мэдээллийг авч, Хятадын өөрчлөлтөд анхаарлаа хандуулж байдаг. Тэд нэвтрүүлэгч бүрийн дуу хоолойг андахгүй сайн мэддэг төдийгүй нэвтрүүлэг бүрийг алдалгүй сонсдог билээ. Хятадын олон улсын радиогийн нэвтрүүлгийг хүлээн авч сонсох нь тэдний хувьд амьдралын хэвшил болж, он жил өнгөрөн одсоор нэг л мэдэхэд тэд Хятадын олон улсын радиогийн хамгийн үнэнч сонсогч болсон байдаг юм.
Өнөөдрийн хоёр асуултаа сонсогч та бүхэнд хүргэж байна.
1.Хятадын олон улсын радио хичнээн сонсогчийн клубтэй вэ?
2. Хятадын олон улсын радиогийн анхны сонсогчийн клуб ямар нэртэй вэ?
Одоо бид Хятадын олон улсын радиогийн дэлхийн өнцөг булан бүрд тархсан уулзалдаагүй хуучин андуудтай танилцъя, тэд Хятадын олон улсын радиотай хэрхэн нөхөрлөсөн түүхээс сонсоё.
Африкийн олон сонсогч дээрх дуу хоолойг андахгүй сайн мэддэг. Энэ нь Хятадын олон улсын радиогийн ахмад нэвтрүүлэгч хатагтай Чэнь Лянь- ингийн өнгөрсөн зууны наяад онд бичсэн свахили хэлний радио дохио юм. Энэхүү цээл тунгалаг радио эхлэлийг өнөө хүртэл хэрэглэсээр байна. 40 шахам жилийн хугацаанд хатагтай Чэнь Лянь- ин болон түүний хамт олон өдөр бүр свахили хэлээр Африкийн сонсогчдод Хятад орны талаар танилцуулж, Хятад Африкийн найрсаг харилцааг уламжилж иржээ. Алс хол Африкийн эх газарт, Кени, Танзани зэрэг орны сонсогчид өдөр бүр энэхүү халуун дулааныг мэдэрч, Чэнь Лянь- инг мама Чэнь гэж дотночлон дууддаг юм. Чэнь Лянь- ин бидэнд энэ түүхээс ярьж өглөө.
"Нэг удаа бид НҮБ-ын Кени дэх байгууллагатай танилцаж явсан юм. Олон Африкчууд свахили хэлээр ярьж байхыг сонсоод тэдэнтэй ярилцлаа. Дөнгөж ам нээмэгц тэд миний хоолойгоор Хятадын олон улсын радиогийнх гэж мэдэж байсан юм. Дуу хоолойгоор таних нь жирийн л зүйл л дээ, хаа ч очсон мама Чэнь гэхээр бүгд сайн мэддэг юм".
Хятадын олон улсын радиогийн түүхийн үзэсгэлэнгийн танхимд, редакц бүрийн үзүүлэн байдаг бөгөөд түүнд дэлхийн олон орны сонсогчдын ирүүлсэн бэлэг, дурсгалын зүйл, онцгой ач холбогдол бүхий гэрэл зургийг хадгалжээ. Эдгээр бэлэг сэлтэд алс хол харийн нутгийн сонсогчдын халуун сэтгэл шингэсэн байдаг юм.
1961 онд гадаадын анхны сонсогчдын клуб – Японы "Бээжингийн радиогийн сонсогчдын клуб" байгуулагдсанаас өнөө хүртэл Хятадын олон улсын радио дэлхийн таван тивд тархсан 3165 сонсогчдын клубтэй болжээ . Эдгээр клубийг сонсогчид сайн дурын үндсэн дээр зохион байгуулж, олон улсын радиог сонсож, Хятадын тухай ойлгон, Хятад оронтой найрсаг хамтран ажиллах зорилготой байдаг. Сонсогчдын клубыг богино долгионы радио сонсогчдын клуб, сүлжээ ашиглагч сонсогчдын клуб, FM нэвтрүүлгийн сонсогчдын клуб гэж хуваадаг. Эдгээр клубын зарим нь арван хэдэн гишүүн, зарим нь хэдэн арван гишүүн, том нь хэдэн мянга, хэдэн арван мянган хүнтэй ч байдаг. Клубийн гишүүдийн олонх нь Хятадын олон улсын радиогийн үнэнч сонсогчид бөгөөд Хятадын ард түмэнд гүн сэтгэгдэлтэй байдаг юм.
Хятадын олон улсын радиогийн төв байрны зүүн өмнө өнцөгт 200 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий сакура цэцгийн хүрээлэн байдаг. Жил бүрийн 4-р сард ягаан цэцгүүд бадран дэлгэрч,анхилуун сайхан үнэр хацар нүүрийг илбэн ханхална. Хятадын олон улсын радиогийн Япон хэлний редакцын дарга Фү Ин хэлэхдээ, эдгээр сакура цэцгийн модыг 1996 онд Японы Нагано сонсогчдын клубээс манай радиод бэлэглэсэн. Тэр үеийн нялх модод өнөөдөр урган төлжиж том мод болсон байна.
"Нагано сонсогчдын клубийн ахмад сонсогч сакура цэцгийн нялх суулгацыг Хятадад авчирсан юм. Сакура их эмзэг цэцэг, гэвч харин эдгээр сакура харьцангуй гайгүй. Одоо 21 ширхэг мод байгаа, тухайн үеийнхээс нэгээр нэмэгдсэн. Наганогийн клубээс жил бүр сонсогч ирж, эдгээр модыг үздэг. Радиогийн нэг удирдлага Лао Шэ зохиолчийн зохиолоос иш татаж, "Зовлон байхад жаргал байна, баясал байхад нулимс байна, цэцэг байвал үр жимс нь бий. Өнгө , үнэр нь ч бий. Энэ бол цэцэг тарихын баяр баясал юм. Хятад Япон хоёр ард түмний найрамдлын цэцгийг ургуулахад мөн ийм сэтгэгдэл төрж байна " гэжээ. Түүний энэхүү үг бүхий пайз одоо ч моддын доор өлгөөтэй байдаг.
Сонсогч олон улсын радиогийн нэвтрүүлгийг сонсоод, Хятадын өөрчлөлтийг ойлгох төдийгүй Хятад улсад хандах найрсаг сэтгэл нь гүнзгийрдэг. 2001 оны зун, Бээжин хот 2008 оны олимпын эрхийн төлөө өрсөлдөхөд Шри Ланкийн сонсогчийн клуб 50 мянга гаруй хүний гарын үсэг зурах ажиллагааг зохион байгуулж Бээжин хотыг дэмжсэн бөгөөд гарын үсэг зурсан хоёр дэвтрийг олон улсын олимпын хорооны төв байранд дамжуулан өгчээ. 2008 онд Вэнь Чуаны хүчтэй газар хөдлөлт болсны дараа Энэтхэгийн тамир хэлний сонсогчдын клубээс олон электрон захиа ирүүлж, хэдэн зуун сонсогч хандивын мөнгө өгч, олон улсын радиогоор дамжуулсан байна.
Үүний зэрэгцээ олон улсын радио төрөл бүрийн асуулт хариултын уралдааныг зохион байгуулж, сонсогчдын Хятадын талаарх ойлголтыг нэмэгдүүлэн, цөөнгүй сонсогч энэхүү уралдаанаар дамжуулж Хятадад жуулчлах боломж олсон байна.
Чэнь Лянь- ин танилцуулж хэлэхдээ, Хятад Танзанийн найрамдлын 45 жилийн ойн асуулт хариултын уралдаан дууссаны дараа бид байр эзэлсэн 5 сонсогчийг урьж, Шанхайн экспотой танилцуулсан юм. Бээжинд мөн 5 өдөр аялсан. Бид тэдгээр сонсогчийн Хятадад айлчилсан байдлыг бүрэн мэдээлэхэд тухайн нутгийн сонсогч тэр даруйд нь захиа ирүүлж, өөрсдөө ирсэн мэт баяртай байлаа. Олон сонсогч захиа ирүүлж, радио сонсож байгаа нь Олон улсын радио, Хятад улстай хэлхээ холбоотой байж, найрамдлаа зузаатгах зорилготой гэжээ.
Өнөөдөр, Хятадын олон улсын радио 61 хэлээр дэлхий дахинд мэдээллээ дамжуулж, уламжлалт нэвтрүүлгээс гадна, дэлхийн олон орны сүлжээ ашиглагчдад зориулж, хамгийн өргөн цар хүрээ бүхий олон хэлний сүлжээ байгуулсан, үр нөлөө улам бүр өсөж байна. 2010 онд Англи хэлний дэлхийн дахинд нэвтрүүлгийн төв халуун сэтгэлтэй сүлжээ ашиглагчдын дэмжлэгтэйгээр "огт биелэгдэшгүй үүрэг"-ийг гүйцэтгэсэн юм.
Эрхэм сонсогчид оо, эдгээр түүхэнд тантай төстэй зүйл харагдаж байна уу? Та хаа байсан ч Хятадын олон улсын радио тантай огт уулзалдаагүй анд тань болоход бэлэн байна. Одоо өнөөдрийн нэвтрүүлгийн хоёр асуултыг давтан хэлье, Энэ бол асуулт хариултын уралдааны төгсгөлийн 2 асуулт гэдгийг та битгий мартаарай.
1.Хятадын олон улсын радио хичнээн сонсогчийн клубтэй вэ?
2.Хятадын олон улсын радиогийн анхны сонсогчийн клуб ямар нэртэй вэ?
Эрхэм сонсогчид оо, анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |