|
|
||
Эрхэм сонсогчдоо, энэ онд Хятадын Олон Улсын Радио байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. 1941 онд Янь Аний агуйгаас анхны дуу хоолойгоо сонсгосноос хойш өнөөдрийн 61 хэлээр нэвтрүүлгээ дэлхий дахинд цацдаг радио хүртэлх замд ХОУР богино долгионы нэвтрүүлгээс FM радио, радио өргөн нэвтрүүлгээс онлайн нэвтрүүлэг, гадаад нэвтрүүлгээс олон улсын мэдээлэл харилцаа хүртэлх гүн гүнзгий өөрчлөлтийг туулсан юм.
Энэ 70 жилийн хугацаанд сэтгэл уярам маш олон дурсгалт үйл явдал болж өнгөрсөн: Хичнээн олон хүсэл мөрөөдлөө өвөрлөсөн хүн төрөл бүрийн хэлээр Хятадын өөрчлөлтийг өгүүлэв, хичнээн олон юунаас ч үл шантрах сэтгүүлчид маань олон улсын үйл хэргийн өөрчлөлтийг ухаалгаар тэмдэглэн үлдээв, хичнээн олон зүс ч үзээгүй сонсогч бидний хамгийн дотно сэтгэлийн хань нөхөр болов доо......
Сонсогч та бүхэн ХОУР-тай 70 жилийн турш хамт явж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлье. Манай радио 2011 оны 6-р сарын 13-ны өдрөөс эхлэн радио өргөн нэвтрүүлэг болон онлайн нэвтрүүлгээрээ "Он жилүүдийн дуулал" тусгай нэвтрүүлэг явуулж, энэ сэдвээр асуулт хариултын уралдаан зохион явуулах гэж байна. Та бүхэн идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.
Өмнөх асуулт хариултын уралдаануудын адил бид нэвтрүүлэг бүрийн сүүлд хоёр асуулт тавьж, та бүхнээс хариулт авах юм. Уралдааны хариултыг 2011 оны 10-р сарын 31-ний өдрийг хүртэл хүлээн авна. Бид сонсогчид, сүлжээ ашиглагчдын ирүүлсэн хариултын дотроос эхний гурван байр болон онцгой байр шалгаруулж, онцгой шагнал хүртэгчийг Хятад улсад үнэ төлбөргүй айлчлуулах юм. Та бүхэнд амжилт хүсье.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |