|
|
||
Хятад Монгол хоёр орон уул усаар холбогдож, хилийн бүсийн өвс ургамлын гарц сайтай байдаг болохоор зэрлэг амьтад хилийн 2 талд нааш цааш чөлөөтэй зорчиж байдаг. "Хятадын хилээр аялах нь" нэгдсэн сурвалжлах арга хэмжээний умард хил дэх хэд хэдэн газрын цэрэг байлдагчтай ярилцлага хийх үеэр эдгээр зэрлэг амьтныг хамгаалах ажлыг маш чухалчлан үздэг төдийгүй амжилттай хамгаалж байгаа жишээг надад ярьж өгсөн юм.
Өвөр Монголын цэргийн тойргийн Хөлөн Буйр дахь нэгэн хилийн хамгаалалтын армийн улс төрийн хэлтсийн дарга Тянь Жюньшэн хэлэхдээ, бид цэрэг дайчдад "Зэрлэг амьтныг хамгаалах хууль" заадаг ба орон нутгийн онцлогт нийцсэн тусгай боловсрол олгодог. Үүнээс гадна, хилийн нутгийн иргэдэд холбогдох хууль тогтоолыг сурталчлах ном тараадаг. Зэрлэг амьтныг хууль бусаар агнахыг хориглох ажлыг хилийн хамгаалалтын цэрэг эргүүлийн ажлынхаа чухал агуулга болгон, цэргийн хуарандаа мөн байгаль орчныг хамгаалах тухай үзэсгэлэн ажиллуулж байгаа юм гэжээ.
Өвөр Монголын цэргийн тойргийн Хөлөн Буйр дахь дугаар хилийн хамгаалалтын армийн хариуцлагатан Жүө Чанхань хэлэхдээ, манай хилийг давж орж ирсэн зээр, хун галуу зэрэг амьтныг бид айлгаж цочоолгүй тааваар нь бэлчээх, шархадсан зарим амьтныг цэргийн хуаранд авчран эмнэж, илааршуулаад эх байгальд нь буцааж тавьдаг гэжээ.
Зэрлэг амьтны паспортгүйгээр дураараа хил давж аялж болох эрхийг нь бид сайтар хамгаална гэж Тянь Жюньшэн дарга хошигнон ярьж байсан юм.
Хөлөн Буйрын хилийн хамгаалалтын армийн танилцуулснаас үзвэл, одоо голын эргээр жигүүртний өндөг түүх хүн байхгүй болсон бөгөөд хууль бусаар агнах явдал ч жилээс жилд цөөрч байна. Сүүлийн жилүүдэд хилийн хамгаалалтын цэрэг эргүүл хийж байгаа үедээ нийт арав гаруй шархадсан хун галуу, зээр зэргийг эмнэсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |