
Баруун хийдийг Энх Амгалан хааны 21-р он буюу манай тооллын 1756 онд байгуулжээ. Хийдийн хаалганы хоёр хажуугийн хаданд будагтай бурхны хөрөг дүүрэн бүтээсэн бий. Энэ нь мөн ӨМ-ын хаданд бүтээсэн бурхны хөргийн хамгийн том бүтээл болсон байдаг. Тус хийдэд соёл, археологийн маш их үнэ цэнэтэй бурхны ховор хөргүүд, судар ном, шашны эд хэрэгсэл, буддын шашны урлагийн бүтээл, ховор чухаг эд эрдэнэ, лам хуврагийн заяаг ёсны бүтээлүүд маш их хадгалагдаж байгаа төдийгүй орчин тойрны нутаг районы болон Монгол улсын сүсэгтэн мөргөлчид ихээхэн ирдэг газар юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10