|
|
||
Хар хотыг бас Баруун Шя улсын Хар усан хот гэдэг, тэрээр ӨМ-ын Алшаа аймгийн Эзнээ хошууны харьяанд байдаг. Хар усыг баруун Шя улсын хэлээр бол Ижнай гэдэг. Хар ус хот бол баруун Шя улсын цэргийн байгууламж байсан бөгөөд өнөөгийн цэргийн хуваарь тойрогт тэнцэх байгууламж юм. Юань Тай Зүгийн 20-р он буюу 1226 онд их Монгол улсад харьяалагдаж, Юань улсын Жи Юаний 23-р он буюу 1286 онд энд ерөнхийлөн засах их ордныг байгуулж, Хар хотыг өргөтгөн байгуулжээ. Хар хотод хамгийн ихээр бодоход 100 мянган хүн амьдарч байсан гэдгийг түүхийн сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Хотын баруун өмнө зүгт эртний бурханы шашны суварга байдаг бол зүүн өмнө талд бас нэгэн лалын шашинтны төгрөг оройтой сүм байгаагаас үзэхэд эрт цагт энд өөр өөр шашин зэрэгцэн оршиж, хүмүүс нь эвтэй найртай амьдарч байсан юм байна, Түүнчлэн энэ хот бол Хятадын эртний Торгоны замын өнгөрдөг газрын нэг байж, худалдаачид наймаачид энд ирж морь, тэмээгээ амрааж, ус хүнсээ нөхөн базаадаг байна. Хар хот хожим Мин улсад эзлэгдэж улмаар хүн амьтны бараа үл үзэгдэх эзгүй "Хар хот" болж, эдүгээ баруун хойд нутгийн элсэн манханд түүхийг өгүүлэн анир чимээгүй оршино.\сэтгүүлч: Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |