|
|
||
Өнөөгийн Эрээн хотын төвөөс зүүн хойно 9 км зайтай байрлалтай Эрин өртөөний дурсгалын музейг Чин гүрний сүүлч үеийн Эрин өртөөний туурийн байдалд үндэслэн, орчин үеийн эд материал болон ур хийцээр бүтээн байгуулсан атлаа хуучин өнгө онцлогийг алдагдуулалгүй бүтээжээ. Буурал түүхийн орон зайд түүх дурсгалын үнэт зүйлсийг үзүүлж, жуулчин олонд өртөө соёлын ид шидийг мэдрүүлж чадсан уг музей нь нэг гол ордон, хоёр жигүүр ордонтой. Үзэсгэлэнгийн танхим нь нийтийн танхим, Морин өртөөн соёлын танхим, Юй Лүн Жань танхим, Эрин өртөөн тэнхим, Пон Бэй өртөө болон Эрээн нуурын давсан соёлын танхим зэргээс бүрджээ. Энд үсэг бичгээр, түүхийн дурсгалт зүйлсээр, баримал шуумал болон хуулбарлан хийсэн зүйлсээр өртөөн соёлын тухай үзүүлсэн бөгөөд видео бичлэг зэргээр умард нутгийн цайны зам, торгоны зам, Жанчкүүгээс \Чуулагт хаалга\ Их хүрээ хүрэх зам болон Ази Европын эх газрыг холбосон өртөө замын тогтолцоо, тал нутгийн бизнес худалдааны соёл, давсан соёлын тухай дэлгэн харуулсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |