• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Наньжин хот "Хотын шинэ иргэд"-эд үйлчлэх төвийг байгуулав

CRI       (GMT+08:00) 2011-11-07 14:54:46

      Хятад улсын хөдөө тосгоны маш олон ажиллах хүчин хот орж ажил хийхдээ хүүхдээ гэр орондоо орхихгүйн тулд хотод авчран сургуульд явуулж байна. Энэ нь үнэндээ сайн явдал юм. Гэвч ажил төрөл ихтэйгээс хүүхэддээ зааж сургах нь маш цөөн болж, хүүхэд нь хичээлээ тараад гэрийн даалгавраа хийхгүйгээс гадна тоглох эсвэл зарим нь бүр интернет кафед очдог. Тэднийг хэцүү хүүхэд болгохгүйн тулд Наньжин хотын Чиньхуай дүүргийн Хунхуа хороолол нэгэн арга бодож олж, тус хорооллын хотын шинэ иргэдийн хүүхдэд үйлчлэх төвийг байгуулжээ. Энэ нь уг хорооллын хүрээн дэх хотод ирж хөдөлмөрийн үйлчилгээ хийж байгаа тариачдын хүүхдэд хичээл сурлагаар нь туслах, амьдралд нь тусалж дэмжих ба сэтгэл зүйн зөвлөмж, хүүхдийн хэрэглээний агуулга бүхий интернет кафе зэргийг хамарсан үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрийн "Хятадын сайн дурынхны тухай нэвтрүүлгийн анхны дугаар"-т та бүхэнтэй хамт Наньжингийн Чиньхуай дүүргийн Хунхуа хорооллын байдалтай танилцацгаая.

      Чиньхуай дүүрэг Наньжин хотын зүүн өмнө хэсэгт оршдог бөгөөд хөдөлгөөнт хүн ам ихтэй юм. Хунхуа хороолол нь Чиньхуай дүүргийн хамгийн өмнө хэсгийн хот, хөдөөгийн зааг дээр байрладаг, хот орж ажил буй маш олон тариачид энд суудаг юм. Шинэ хотын эдгээр иргэд нь нийт хүн амын 55.88 хувийг эзэлж, ихэнх нь Аньхүй, Сычуань, Сүбэй нутгийнх байж, амьдралын нөхцөл нь нэлээд хүнд муу юм. 2007 онд Чиньхуай дүүргийн Коммунист залуучуудын эвлэл Хунхуа хороололтой хамтран уг хорооллын онцлогт тохируулан бүх нөөц хөрөнгийг үр дүнтэй нийлүүлж, Хунхуа хорооллын шинэ хотын иргэдийн үр хүүхдүүдэд үйлчилгээний төв байгуулж, үүн дээр үндэслэн сайн дурынхны үйлчилгээний төвийг байгуулж, уг хорооллын насанд хүрээгүй хүүхдүүдэд хэрэглээний агуулга бүхий интернет кафе зэргийг хамарсан үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлж, тэндэхийн иргэдээс сайн үнэлгээ авч , "Манай хүүхдийн клуб" хэмээн халуунаар нэрлэцгээх болжээ.

      Үүнээс гадна, "Шинэ хотын иргэдийн хүүхдийн үйлчилгээний төв" нь хүсэл эрмэлзлийн төслийн хандивын өртөөг түшиглэн, байгууллагын тусламжийн мөнгө, засаг захиргааны дэмжлэг, нийгмийн хандивын мөнгийг төвлөрүүлэн шинэ хотын иргэдийн хүүхдэд туслах санг байгуулж, тусламж авах шаардлагад нийцсэн хүүхдүүд өөрсдөө болон эцэг эх нь үйлчилгээний төвт өргөдөл бичин хүсч болох юм. Уг төв нь мөн иргэдийн амьдралд дөхөм үзүүлэх үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, хот орж ажил хийж байгаа хүмүүсийн хүүхэд нь хороололд очиж үйлчилгээний төрөл болон тооны хязгаартай "Үйлчилгээний карт" авч болох бөгөөд нэг улиралд гурван удаа үсээ засуулах, машин засах, гутал засах зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүйгээр хүртэнэ. Үүнээс гадна, уг төвд хүүхдийн хэрэглээний агуулга бүхий интернет кафег ажиллуулсан ба насанд хүрээгүй хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх юм. Хорооллын соёл спортын төвд биеийн тамирын баазыг байгуулж, сагс, ширээний теннисний ордон ба номын сан, цогц танхим зэргийг үнэгүйгээр нээж байгаа юм.

     Хунхуа хорооллын ажилтны зөвлөлийн нарийн бичгийн дарга Чэн Жюнь сэтгүүлчид хэлэхдээ, шинэ хотын иргэдийн хүүхдэд үйлчлэх төв нь эдгээр хүүхдэд "гурван талын өөрчлөлт " -ийг авчирч өгчээ. Нэгд, "зочин"-г "гэрийн эзэн" болгож, шинэ хотын иргэдийн хүний нутагт сууж байгаа гэсэн бодлыг нь өөрчилж Чиньхуайг "гэрээ" гэж бодох болжээ. Хоёрт, "тохитой амьдрал"-ыг нь "жаргалтай амьдрал" болгожээ. Нутгийн иргэдийн эдэлж байгаа зүйлсийг шинэ хотын иргэдэд мөн адил эдлүүлэх болжээ. Гуравт, "Жилийн сүүлээр эргэж тойрдог" байсныг өөрчлөн "бүтэн жилээр харж ханддаг" болгожээ. Энэ нь шинэ хотын иргэд болон тэдний хүүхдийг халамжлах ажлыг бүтэн жилийн турш чухалчлан хэрэгжүүлэх болжээ.

     Уг төв байгуулагдсан дөрвөн жилийн хугацаанд, засгийн газар болон шинэ хотын иргэдийн хоорондох солилцох таатай нөхцлийг бүрдүүлж, шинэ хотын иргэдийг онцгойлон хүндэтгэж байгааг тэдэнд мэдрүүлж , "гэр" -тээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болжээ.

14 настай Лян Юеюн Аньхүй нутгийнх . Аав ээж нь Наньжинд гурилтай шөлний гуанз ажиллуулдаг. Тэрээр багадаа гурил хийж байхдаа баруун гарын долоовор хуруугаа гурилын машинд таслуулснаас сургуульдаа аймхай, үг дуу цөөн, үсэг бичиг муруй сарий бичдэг байлаа. Шинэ хотын иргэдийн хүүхдэд үйлчлэх төв байгуулагдсаны дараа Лян Юеюн уг төвийн үйл ажиллагаанд оролцож, санаа сэтгэлээ нээж, нэлээд олон сайн найзтай болж, зан ааш нь ч өмнөхөөсөө сэргэлэн цовоо болсон байна. Сэтгүүлч энэ төвийн үйл ажиллагааны өрөөнд очих үед бяцхан Лян Юеюн сайн дурын багшийнхаа заасан үсэг бичгээ давтаж байлаа. Тэрээр хэлэхдээ, "Сургууль тарвал энд ном уншиж, үсэг бичиж бас сагс тоглож болно. Олон бяцхан найз нартай өдөр бүр энд хамт маш баяртай байдаг. Би үсгийг өмнөхөөсөө илүү сайхан бичих болсон. Манай багш маш тэвчээртэй." гэлээ.

      Юеюн одоо өөртөө маш итгэлтэй болсон бөгөөд Наньжингийн сансрын их сургуулийн харьяа дунд сургуульд шалгалт өгч тэнцсэн байна.
Дөрвөн жил гаруй хугацаанд уг төвийн харьяа бүс дэх шинэ хотын иргэдийн 500 гаруй хүүхдүүдэд шилдэг үйлчилгээг үзүүлж, бодит амжилтанд хүрсэн байна. Төвийнхөө сайн дурынхны тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинэ хуучин хотын иргэдийг хамруулан, гэр орноо бүтээн байгуулж, хөгжлийн үр өгөөжийг эрх тэгш хуваалцан эдэлж, соёл боловсролын саад бэрхшээлийг арилгасан бөгөөд сэтгэл зүйн хөндийрлийг арилгаж, шинэ хотын иргэдийг жинхэнээр хотод оруулж, хотын амьдралд уусгаж, хотын нэг бүрэлдэхүүн хэсэг болгосон байна.

      Коммунист залуучуудын эвлэлийн Жянсү мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга Шэнь Хайбинь Жянсү муж хот орж ажил эрхэлж буй тариачдын үр хүүхэд болон сайн дурынхныг уялдуулсан ажлын талаарх төлөвлөгөөг танилцуулсан байна. Тэрээр хэлэхээ, "Хайр халамжийг үзүүлэх үйл ажиллагаандаа улам их сайн дурынхныг оролцуулах нь манай ажлын гол зүйл юм. Хот орж ажил хийж байгаа тариачдын үр хүүхэд маш олон байгаа бөгөөд хөдөлгөөн хийх өөрчлөлт ихтэй. Тэдэнд таарсан улам олон сайн дурынхан шаардлагатай болно. Ялангуяа бие эрүүл, сайхан санаатай настайчууд болон цог жавхаатай, мэдлэг өргөнтэй, хүүхдүүдтэй сайхан найзалж чаддаг оюутан залуучууд маш их шаардлагатай байна. Иймэрхүү арга замаар улам олон сайн дурынхны сонирхлыг татаж, үйл ажиллагаандаа оролцуулахыг зорьж байна " гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе