• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжянд үр үндсээ хатгасан сайн дурын идэвхтэн- Шү Шяоянь

CRI       (GMT+08:00) 2011-11-07 15:52:36

       Хятадад ийм хэсэг сайн дурын идэвхтнүүд байдаг – Тэдний зарим нь их сургууль дүүргэсэн, зарим нь магистрант, зарим нь бүр доктор цол хамгаалсан залуус, тэд ганган дэгжин, сэргэлэн, ухаантай,  өөдрөг хүсэл эрмэлзэлтэй  бөгөөд мэдлэг чадвар бүрдсэн байдаг. Тэд  эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө эдийн засгийн хувьд хоцрогдонгуй баруун бүс нутаг, анхан шатны нэгжид  очиж,  өөрийн эрдэм чадвар, авьяас билгээ сориход  бэлэн болсон байна. Өнөөдөр та бүхэндээ эдгээр олон залуучуудын доторх нэгэн гишүүнийг танилцуулъя. Түүнийг Шү Шяоянь гэдэг. Тэрээр Шань Дүнд төрж өссөн боловч харин Шинжян нутагтай хувь барилдлагатай болж, хойшдын замаа баттай сонгосон байна.


   "Шиньжян аа, намайг очтол хүлээгээрэй" гэх нийтлэлээ Шү Шяоянь 2004 онд бичсэн байна. Тэгэхэд тэр олон жуулчдын анхаарлын төв болсон далайн  аялал жуулчлалын нэрт  хот- "Чиндао"-д суралцаж байв. Тэр үед бичсэн нэгэн нийтлэлдээ, " Уул толгодыг даван, ус мөрнийг гатлан, сэтгэлийн гүн дэх нэгэн газраа дотроо тэмдэглэж үлдээлээ" хэмээн тэмдэглэсэн байдаг.  Тэр газар нь Шинжян байжээ.


      2005 онд Шү Шяоянь их сургуулиа дүүргэнгүүт, хотод ажиллаж амьдрах олон завшаанаа орхин, эргэлт  буцалтгүйгээр баруун бүс нутгийг хөгжүүлэх сайн дурын үйлчилгээний багт нэр мэдүүлсэн байна. Сургуулийн талаас ер нь охидын Шинжянд очих гэсэн өргөдлийг зөвшөөрөхгүй байсан байна. Гэвч тэрээр олон дахин сургуулийн удирдлага болон хариуцлагатнуудтай уулзаж , өөрийн зорилгыг танилцуулсны  эцэст Чин Дао хөдөө аж ахуйн их сургууль түүний өргөдлийг зөвшөөрчээ. Ингээд тэрээр тэр жилийн баруун бүс нутгийг хөгжүүлэх сайн дурын багийн доторх цорын ганц охиноор томилогджээ.

      Тэрээр энэ талаар дурсахдаа, " Энэ сонголтдоо би огт харамсаагүй юм, зарим хүмүүс миний сонголтод гайхсан байж мэднэ, гэхдээ би баруун бүс нутгийг бүтээн байгуулах ажлын төлөө  бүхнийгээ зориулъя л  гэжбодсон юм. Энэ төсөл нь олон хүний анхаарлыг татаж, цаашид нэн олон хүн энэ төсөлд оролцох боломж гарч ирэх болно гэж би боддог. Хэрэв хүн болгон очсон газартаа сэтгэлээрээ орж чадах юм бол, хүчин зүтгэлээ үзүүлж чаддаг л юм бол тэнгэр түмэн нүдтэй гэдгээр хүмүүс ойлгож л таарна." гэж байлаа.

     2006 оны 7-р сарын 25-ны өдөр,  Шиньжяны Муней-Шижер суманд ирж, бүтэн нэг жилийн сайн дурын ажлаа эхлүүлсэн байна. Шижер сум нь Муней хошуунаас 23 км-ын зайд байрлаж, сумны харъяанд Шижер, Гөү шү юань зи, Дүнь жуан зи болон Шүй мө гөү 4 тосгон багтаж байна. Энд хүн цөөн, газар нутаг уудам. Үндсэндээ хүн замтай, машин унаа гэж бараг байхгүй юм. Хоол хүнс , хэл ярианы асуудал ч Шү Шяояньд  мөн  нэн хүнд асуудал болж тулгарчээ,Тэрээр гэртээ байхдаа гурилтай хоол их иддэггүй байсан бол энд ирснээр бараг өдөр болгон гурилтай| гурилан| хоол болон хонины мах идэх боллоо. Эмэгтэй хүний хувьд, гоёж гоодох нь өдөр тутмын хэрэгцээ. Гэтэл энд бол айлууд уулын цас мөсний усаар усны  хэрэгцээгээ болгодог байна.  Бие угаахыг битгий хэл хоол хийхдээ л дөнгөж хүрэх үе ч тохиолддог  байв. Тэрээр энэ талаар ярихдаа , "Хоол ундаа, биеэ угааж чадахгүй зэрэг асуудалд би Шиньжянд ирэхээсээ өмнө сэтгэл санааны бэлтгэлтэй ирсэн учраас бэрхшээл учраагүй. Харин тулгамдсан ганц асуудал бол хэл яриа нэвтрэлцэхгүй  буюу санаа бодлоо ойлголцохгүй нь хэцүү байлаа. Шиньжянь Уйгур, Хотун, Төвд зэрэг үндэсний цөөнхүүд амьдардаг энэ нутагт  хэл ярианы зөрөө нь ажлаа явуулахад ихээхэн төвөг учруулж байсан юм " гэлээ.

     Сумын залуучуудын эвлэлийн нарийн бичгийн даргын ажлыг хариуцаж буй Шү Шяоянь долоо хоног тутамд хэдэн удаа хэд хэдэн тосгоноор ажлаар явж байдаг. Уг суманд очиж ажлаа хийх явцад зөвхөн гарын ажлаа хийхэд асуудлыг шийдэж болохгүй гэдгийг мэдсэн тэрээр 2006 онд " Сүлжээний нар" хэмээх тусламжийн цэгийг байгуулсан байна. Ийм тусламжийн цэг байгуулсан зорилтын талаар тэрээр хэлэхдээ,  " Хүүхэд бол эх орны ирээдүй мөн, Шижер сумын хүүхдүүдийн идэж уух өмсөж зүүх асуудлыг шийдэж чадаагүй байсаар, сургалтын төлбөрөө ч төлж чадахгүй байдаг. Хүүхдүүд үнэхээр хөөрхийлөлтэй, би тэдэнд туслахыг бодох боловч нэг хүний хүч хаа хүрэх  билээ, тэгээд би интернетэд түшиглэн, сүлжээний тэр нэгэн гэрэл гэгээг ашиглан баруун бүс нутгийн ядуу зүдүү хүүхдүүдэд тус хүргэхийг бодсон юм." гэжээ.

  "Сүлжээний нар" нь байгуулагдсаныхаа  дараахан л сүлжээ ашиглаж буй олон нийтийн анхаарлын төвт хүрч чаджээ. Шү Шяоянь тэргүүтэй  хэдэн хүний хүчин чармайлтаар, Шижер сумын 6 хүүхэд байнгын тусламж хүртэж байгаа бөгөөд "Сүлжээний нар"-ын хамт олон Хятадын газар бүрээр ирсэн шинэ хуучин өмсөх  хувцас, ном дэвтэр зэрэг тусламжийн эд зүйлсийг хүлээж  авсан байна.

     Гү-ли бол тусламж хүртэж буй Казак охин юм бөгөөд эх эцгийнх нь бие муу, бас нэгэн оюуны хомсдолтой ахтай,  ар гэрийн амьдрал нь тун бэрхшээлтэй. "Сүлжээний нар"-ын тусламжаар, Гү-ли дундад сургуулиа дүүргэж, дэд дундад шалгаран орсон байна.

    Шү Шяоянь хэлэхдээ, нэгэн газрыг сонгож, нэгэн ажилд шимтэх нь түүний ямар нэгэн зүйлд татагдаг явдал биш, харин түүний авчрах бүх зүйлийг хүртэхийн л төлөө юм гэсэн байна. Тэрээр Шиньжянаас хүртсэн нэгэн хээрийн цэцэг нь надад нэгэн хаврыг мэдрүүлсэн гэжээ. Шү Шяоянь нэг жилийн сайн дурын туслах хугацаа нь дууссаны дараа залгаж энэ бүс нутагт үлдэж ажиллах өргөдөл өгсөн байна.  Энэ нь түүний уг сумын ард түмэнд сэтгэл зүрхээ  ямар хэр зориулсан, тэдэнд дассан гэдгийг л харуулж байгаа хэрэг.. Гэтэл олон зүйлийн шалтгаанаас түүний хүсэл нь  үл биелж Шань Дүн нутагтаа буцсан байна

    Нутаг буцсаны дараа, Шү Шяоянь радиогийн ажилтан болж , хоёр жил дараалан тэргүүний  хүнээр  шалгарч шагнагдсан байна. Тэгсэн  хэр нь Шиньжян нутгийг санах сэтгэлээ ер нь дарж чадалгүй,  Муней-г дурсан санасаар иржээ. Энэ хугацаанд, тэрээр "Шиньжян нутаг санагдана", "Сэтгэлд дурсагдах Шиньжяны хавар", "Шиньжян, Би таныг их санадаг", "Хүүхдүүдээ их санана" зэрэг цуврал мэдээлэл зохиол нийтлүүлж, Шиньжян нутгийн  Муней-г санагалзах сэтгэлээ илтгэсэн байлаа. ШУРЗР-ны Муней хошууны засгийн газрын нарийн бичгийн дарга Яао Жяньжүнь нэгэн удаа Шань Дүн нутгаар ажлаар явж байхдаа, Шү Шяояны бичсэн зохиолуудыг сонирхож, тун сэтгэл хөдөлсөн байна. Олон талаараа судлан ярилцсаны эцэст, Муней хошуунд Шү Шяояныг эргэж очиж ажиллахыг урьсан байна.

    2010 оны эхэнд, Шү Шяоянь аав ээждээ үнэнээ ярьж, Шань Дүн дэх ажлаа хаяж, Мунейд дахин очсон байна. Муней хошууны засгийн газрын нарийн бичгийн дарга Яао Жяньжүнь хэлэхдээ, "Түүнийг бид урьж ирүүлсний шалтгаан бол түүний тэрхүү Шньжяны төлөө гэсэн халуун сэтгэлд  татагдсан, тэр хүүхдүүдэд ирээдүйн итгэл олгож байсан явдал болно. Хоёрт, Манай Муней хошууны тухайд авч үзвэл , баруун бүс нутгийг тусалж буй оюутнууд бол, цалин хөлс амлаад ч бидэнд олдохгүй оюуны болон сэтгэл санааны тус дэмжлэг үзүүлж байгаа хүмүүс юм." гэлээ.

    Шү Шяояньтай адилхан олон залуучуудын оюуны дэмжлэгийн хүчээр, 2011 онд Хятадын газар болгоноос  баруун бүс нутаг- Шиньяаныг дэмжих сайд дурыннийт 2500 гаруй оюутнуудыг элсэжээ. Энэ тоо нь 2010 онтой харьцуулбал дахинаар нэмэгдэж, өнгөрсөн онуудаас хүний тоо болон цар хэмжээгээрээ хамгийн давуу  сайн дурын оюутан элссэн жил болсон байна. 2003 оноос одоо болтол,  баруун бүс нутгийг дэмжих 6263 боловсон   хүчин Шиньжянд очсоноос газар дээрээ үлдэн ажилласан хүний тоо 1600-д хүрсэн байна. Энэ нь Шиньжяны хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.\Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе