• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын залуучуудын сайн дурынхны ажиллагаа

CRI       (GMT+08:00) 2011-11-08 17:06:13

      1993 оны сүүлчээр, Хятадын коммунист залуучуудын эвлэлийн төв хороо Хятадын залуучуудын сайн дурынхны ажиллагааг хэрэгжүүлэхээр шийджээ. 12-р сарын 19-ний өдөр, төмөр замын салбарын 20 мянга гаруй залуучууд "Залуучуудын сайн дурынхны" уриаг эн тэргүүнд дэвшүүлж, Бээжингээс Гуанжю хүрэх төмөр замаар зорчигчдод туслах сайн дурынхны үйлчилгээг үзүүлсэн байна. Түүний дараахан их сургуулийн 400 мянга гаруй оюутан өвлийн амралтын чөлөөг ашиглаж, Хятадын гол гол төмөр замын дагуу, мөн өртөөнд цагаан сарын сайн дурынхны ажиллагааг өрнүүлж, энэхүү арга хэмжээ бүх Хятадын хэмжээнд өргөнөөр өрнөжээ.

      1994 оны 12-р сарын 5-ны өдөр, Хятадын залуучуудын сайн дурынхны нийгэмлэг (Англи нэр Chinese Young Volunteers Association, Дөхөм нэрийдэл CYVA)албан ёсоор байгуулагдав. Энэ нийгэмлэг нь нийгмийн асрамжийн үйлс болон нийгмийн хамгааллын үйлст сайн дураар үйлчлэх сонирхолтой олон салбарын залуучуудаас бүрдсэн бүх Хятадын олон нийтийн байгууллага байж, Хятадын коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны жолоодлоготой, хуулийн дагуу байгуулагдсан муж, өөртөө засах район, шууд харъяа хотын залуучуудын сайн дурынхны байгууллага болон бүх Хятадын адил бус мэргэжил, өөр өөр салбарын залуучуудын сайн дурынхны байгууллага түүнчлэн хувиараа сайн дураар байгуулсан бүх Хятадын ашгийн бус нийгмийн байгууллагаар бүрдсэн олон нийтийн байгууллага юм. Мөн Бүх Хятадын залуучуудын холбооны гишүүн, НҮБ-ын олон улсын сайн дурынхны үйлчилгээг зохицуулах комисс (CCIVS)-ын гишүүн байгууллага болно. Уг нийгэмлэг бүх Хятадын залуучуудын сайн дурын үйлчилгээний ажиллагааг зохион байгуулж, жолоодохоор дамжуулан, "Харамгүй зориулах, нөхөрлөл найрамдал, харилцан туслалцах, дэвшил хөгжил"-ийн зориг санааг чармайн бадруулж, социалист оюун санааны боловсон байдлын байгуулалтад тус дөхөм үзүүлэн, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцооны байгуулалтыг цаашид боловсронгуй болгож, эдийн засаг нийгмийн нийцтэй хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах болно. 2010 оны 5-р сард, Хятадын залуучуудын сайн дурынхны нийгэмлэг НҮБ-ын эдийн засаг нийгмийн хэрэг эрхлэх зөвлөлийн тусгай зөвлөгөөний эрхийг олжээ.

      1998 оны 8-р сард, Хятадын коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны залуучуудын сайн дурынхны ажиллагааг удирдан жолоодох төв албан ёсоор байгуулагдаж, залуучуудын сайн дурын ажиллагааг төлөвлөн удирдах ажлыг хариуцаж, Хятадын залуучуудын сайн дурынхны нийгэмлэгийн нарийн бичгийн газрын үүргийг хүлээсэн юм. Сайн дурын үйлчилгээг анхан шатанд хэрэгжүүлэхийн тулд 1995 оноос оршин суугчдын хорооллын залуучуудын сайн дурын үйлчилгээний цэгийг байгуулж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар, бүх Хятадын хэмжээнд ийм 24 мянга гаруй цэгийг байгуулж, "нэг хүн нэгийг дааж туслах" үйлчилгээний хос 2 сая 500 мянгад хүрчээ. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе