• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сайн дурын "Англи хэл заах" арга хэмжээ өрнүүллээ

CRI       (GMT+08:00) 2011-11-08 17:09:23

       Онлайн мэдээ, 10-р сарын 14-ний өдөр ХКЗ-ын эвлэлийн Гүй ян хотын Юнь янь тойргийн эвлэлийн үүрийн ажилтнууд болон Тянь тянь англи хэлний сургалтын төвийн сайн дурын багш нар Жүн хуа тойргийн Фү шүй алс зайн сургалтын цэгт хүрэлцэн очиж, сайн дурын "Англи хэл заах" арга хэмжээ өрнүүлсэн юм.

       Тянь тянь англи хэлний сургалтын төвийн сайн дурын Гү овогтой багш сурагчдад хандан англи хэлээр мэндчилж, "Намайг Жеши ахмад гэдэг" гэж хэлсэн нь хүүхдүүдийн анхаарлыг маш их татжээ. 16 хүүхдийг 2 бүлэгт хуваан тоглуулах явцдаа англи хэлний мэдлэг олгон, мөн үүгээрээ хүүхдүүдийн идэвхийг өрнүүлж, сургалтын маш сайн үр дүнд хүрсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе