• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн Хайдянь дүүргийн сайн дурынхан 150 мянга гаруй хүнд үйлчилжээ

CRI       (GMT+08:00) 2011-11-09 16:06:23

      2011 оны 10-р сарын 1-ний амралтын хугацаанд Бээжингийн Хайдянь дүүргийн сайн дурынхны нийгэмлэг иргэдийн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаацах шаардлагын дагуу Юань Минюань, И Хэюань, Шяншань зэрэг цэцэрлэгт хүрээлэн, Амьтны хүрээлэнд хотын сайн дурын үйлчилгээний 4 цэг байгуулж ажиллуулсан байна.

      Шяншань цэцэрлэгт хүрээлэн болон Амьтны хүрээлэнд сайн дурынхан жуулчдад нэн сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд зам харилцаа, газрын байрлалын зураг, автобусны шугам тэрчлэн үзмэрийн цэг, үйл ажиллагаа зэрэгтэй өөрсдөө урьдчилан танилцаж, жуулчдад сайн үйлчилгээ үзүүлсэн байна.

      Хайдянь дүүргийн сайн дурынхны нийгэмлэг арын үйлчилгээг баталгаажуулж, сайн дурынхны эргэлзээг үгүйсгэснээр сайн дурынхан ч бүгд нэгэн сэтгэл зоригоор жуулчин олонд үйлчилсэн байна.

      10-р сарын 1-ний амралтын долоон хоногт уг 4 сайн дурын үйлчилгээний цэгт давхардсан тоогоор 600 гаруй сайн дурынхан ажиллаж, 150 мянга гаруйн хүнд 1000 гаруй цагийн үйлчилгээ үзүүлж, 60 мянга гаруй материал түгээсэн байна. Сайн дурынхны үйлчилгээ жуулчин олны талархлыг их хүлээсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе