• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оюутан сайн дурынхны баруун бүс нутагт үйлчлэх төсөл

CRI       (GMT+08:00) 2011-11-09 16:12:53
      Оюутан сайн дурынхан баруун бүс нутагт үйлчлэх төслийг Хятадын коммунист залуучуудын эвлэлийн төв хороо Боловсролын яам, Сангийн яам, Боловсон хүчин болон нийгмийн баталгааны яам зэрэг байгууллага намын төв хороо, төрийн зөвлөлийн стратегийн бодлого болох боловсон хүчний хүчирхэг орон болох стратеги, баруун бүс нутгийг ихээр нээн хөгжүүлэх стратеги болон техник мэргэжлээр улсаа хөгжүүлэх стратегийн дагуу жил болгон илээр элсүүлж, сайн дураар бүртгүүлэн, шилж сонгон хандлагатай томилох аргаар нэлээд тооны төгсөх оюутныг баруун бүс нутагт очуулж, 1-3 жил сайн дурын ажилд оролцуулдаг. 2003 оноос эхлэн явагдсан уг төсөл сайн дурынхан хөдөө орон нутагт үйлчлэх аргаар оюутны ажил үйлсийн шинэ замыг нээж, баруун бүс нутагт очих, хөдөө орон нутагт очих, улс, ард түмний хамгийн хэрэгцээтэй газарт очих цаг үеийн хүчит уриаг бий болгожээ. 8 жилийн турш төв болон орон нутгийн санхүүгийн байгууллагын хүчтэй дэмжлэгээр улсын болон орон нутгийн сайн дурынхны төсөл бүх улсын 1000 гаруй сургуулийн 500 мянган оюутныг дайчлан, үүнээс нийт 100 мянган оюутан сайн дурынхны эгнээнд багтаж баруун бүс нутгийг зорьжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе