2002 оны 5-р сард Хятадын коммунист залуучуудын эвлэлийн төв хороо, Хятадын залуу сайн дурынхны нийгэмлэг хамтран Хятадын залуу сайн дурынхан гадаадад үйлчлэх төслийг эхлэн хэрэгжүүлж, анх 5 залууг Лаост сайн дурын үйлчилэгчээр томилон, Хятадын залуу сайн дурынхан гадаадад үйлчлэх шинэ түүхийг эхлүүлжээ.
2005 онд Хятадын коммунист залуучуудын эвлэлийн төв хороо, худалдааны яамтай хамтран уг төслийг гадаадад дэмжлэг үзүүлэх ажил болгон хэрэгжүүлж эхлэв. Өнөөгийн байдлаар Хятадын нийт 491 залуу сайн дурынхныг Лаос, Мьянмар, Тайланд зэрэг Азийн 3 улс болон Этиоп, Сейшель, Тунис, Маврикий зэрэг Африкийн 15 орон, Латин Америк тивийн Гвиана зэрэг хөгжиж байгаа орнуудад 6 сараас 1жилийн хугацаатай сайн дурын ажил эрхэлж, үүнд Хятад хэлний сургалт, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн мэргэжил, спортын сургалт, компьютерын сургалт, ажил мэргэжлийн сургалт, үйлдвэрийн мэргэжил, олон улсын авран туслах зэрэг салбарыг багтаажээ.