• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юүнь Нань мужийн ядуу хүчиртэй нутгийн боловсролыг дэмжих "Хүсэл тэмцэл ба хүслэн" буяны ажил үйлсийн гэрэл зургийн үзэсгэлэн боллоо

CRI       (GMT+08:00) 2011-11-09 16:18:47

      ХОУР-ын Сайтын мэдээлснээр, 2011 оны 9-р сарын 6-ны өдөр "Хүсэл тэмцэл болон хүслэн -2011" Юүнь Нань мужийн хүслэн төсөл, Жүн Лянь Ган хотын буяны үйл ажиллагааны гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Юүнь Нань мужийн номын санд ёслол төгөлдөр боллоо.

      Энэ ажиллагааг Хятадын коммунист залуучуудын эвлэлийн Юүнь Нань Мужийн хороо, Юүнь Нань мужийн залуучуудын холбоо, оюутан сурагчдын холбоо, багачууд хүүхдийн ажлын комисс , залуучууд багачуудын хөгжлийн сан хамтран зохион байгуулсан юм.

      Уг үзэсгэлэн нь хүсэл тэмцэл ба хүслэн гэх гол сэдвийн хүрээнд нийгэм нийтэд ядуу бэрхшээлтэй хүмүүсийг дэмжиж, өрөөл бусдад туслах үзэл ойлголтыг харуулсан юм.

      Тус үзэсгэлэн хоёр үндсэн хэсгээс бүрджээ.

      1-р хэсэгт: Юүнь Нань мужийн хүслэн төслийн анхны 10 зүтгэлтэн, Юүнь Нань мужийн хүслэн төслийн 20 жилийн ойн шилдэг сайн дурын ажилтан Пү Янийн үйл ажиллагааг танилцуулсан байна.

     2-р хэсэгт :Юүнь Нань мужийн хүслэн төсөл хэрэгжсэн 21 жилийн турш нийтийн хүчийг дайчилж, мужийн олон газарт олон тооны бага сургууль байгуулсан, Юүнь Нань мужийн хүслэн төслийн хөгжлийн үйл явц болон үр бүтээлийг нэн олон хүмүүст ойлгуулах зорилготой үзэсгэлэн юм.

     Энэ үзэсгэлэнг гурав хоног дэлгэн үзүүлсний дараа Күнь Минь хотын олонх их дээд сургууль, дунд бага сургуульд 60 удаагийн үзэсгэлэн ажиллуулах болно. Энэ ажиллагаа энэ оны сүүлч болтол үргэлжлэх бөгөөд зохион байгуулагч тал үзэсгэлэнгийн хугацаанд хүсэл тэмцэл болон хүслэн зохиол бүтээлийн шагналт уралдаан, микро блог, мессеж, хүмүүсийн сэтгэлийг хамгийн их догдлуулсан зэрэг зургийг шалгаруулах ажиллагаа явуулах юм байна.

      Энэ удаагийн үзэсгэлэнгийн хуримтлуулсан буяны хандивыг бүхэлд нь Юүнь Нань мужийн залуучууд багачуудын хөгжлийн сангийн дансанд хийж, тус мужийн уулархаг нутгийн ядуу хүчиртэй сургуулиудад баяр баясгалант хөгжмийн хичээлийн танхим байгуулахад зарцуулах аж. 20 мянган юань хандивласан тохиолдолд баясгалант хөгжмийн хичээлийн танхим байгуулж, түүнээс илүүг хандивлавал нэн олон ийм хичээлийн танхим байгуулж болох ажээ. Хандивын мөнгөний зарцуулалтад нийгэм нийт хяналт тавьж, мөнгөний зарцуулалтын нарийн дансыг Юүнь Наний хүслэн төслийн сүлжээнд нийтэлж, түүнээс лавлаж болдог байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе