• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хэбэй мужийн сайн дурынхан өндөр настнууд ба хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалж байна

CRI       (GMT+08:00) 2011-11-11 10:43:44

      ХОУР-ын мэдээ: 9-р сарын 30-ны өдөр, Хэбэй мужийн Баодин хотын КЗЭ-ийн хороо, хотын ард иргэдэд туслан харгалзах удирдах багийн алба, хотын хорооллын алба зэрэг байгууллагаас өндөр настнууд ба хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслан дэмжих залуу сайн дурынхны "7+1" үйлчилгээний арга хэмжээ зохион байгуулж, 350 сайн дурынхан 50 хөгжлийн бэрхшээлтэй ба өндөр настанд туслан харгалзаж, үндэсний баярыг байр хөөртэй өнгөрүүлсэн байна.

     Уг сайн дурынхны 7+1 үйлчилгээний төлөвлөгөөг өгүүлбэл, 7 сайн дурынхан нэг баг болж нэг настай хүн буюу хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусалж, хүн бүр нэг өдрөөр ээлжлэн үйлчлэх ажээ. Үндэсний баярын долоон хоногт сайн дурынхан настайчууд ба хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамтаар гэр доторх цэвэрлэгээ хийж, цэцэрлэгээр зугаацан, зах дэлгүүрээр тойрч, хамтаар банш бууз зооглох бөгөөд кино үзэж, биеийн тамирын дасгал хийж, энэхүү үйл ажиллагаагаар дамжуулж настай ба хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст халуун дулаан тусламж үзүүлнэ.

     Тус арга хэмжээг 5 жил үргэлжлүүлэн өрнүүлж байгаад бөгөөд нийгэм нийтэд маш өргөн нөлөө үзүүлсний улмаас нэр дурдсан сайн дурынхны тоо хэмжээ нь 2000-д хүрч, бүртгэгдсэн настай ба хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч 200-с давсан байна.

     Тус үйлчилгээг жинхэнээр ажиллаж эхлэнгүүт, сайн дурынхан тэр даруй нь настай ба хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамтаар гэрт нь хүрч тусалж үйлчилж эхэлсэн байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе