• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын залуучуудын сайн дурынхны нийгэмлэгийн үндсэн үүрэг хариуцлага

CRI       (GMT+08:00) 2011-11-11 10:44:43
     Социалист нийгмийн зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд нааштай орчин бүрдүүлж өгөхийн тулд нийгмийн хэв заншил ба хүмүүс хоорондын харьцааг сайжруулна. Социалист нийгмийн зах зээлийн эдийн засгийн хөгжлийн шаардлагад зохицуулан залуучуудын сайн дурынхны үйлчлэх систем болон олон зиндааны нийгмийн баталгааны системийн бүтээн байгуулалт ба төгөлдөржилтийг ахиулна. Залуучуудад иргэдийн үзэл ойлголт, хүчин зүтгэлээ өргөх бодол санаа ба үйлчлэх чадвартай болгон хөгжүүлнэ. Хот суурины хөгжил, дүүрэг хорооллын бүтээн байгуулалт, ядуурлыг бууруулж хөгжүүлэх, осол аваар, гамшгаас авран хамгаалах ба томоохон хэмжээний нийгмийн арга хэмжээ зэрэг нийтэд тустай ажил үйлст сайн дурын үйлчилгээ хангана. Зарим онцгой хүндрэлтэй ба дэмжлэг хүлээсэн хүмүүст үйлчилнэ. Залуучуудын сайн дурынхны үйлчилгээний үйл ажиллагааг төлөвлөж, зохион ажиллуулах бөгөөд Хятадын хэмжээнд олон шугамын сайн дурынхныг зохицуулан удирдаж, холбогдох үйл ажиллагааг өрнүүлнэ. Сайн дурынхныг холбогдох сургалт дамжаанд хамруулна. Гадаадын сайн дурынхантай харилцаж туршлага солилцох арга хэмжээ өрнүүлнэ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе