• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин хотын баруун хот дүүргийн сайн дурынхны холбоо "Лань Ли Фан" сайн дурын үйлчилгээний долоон хоног арга хэмжээ өрнүүллээ

CRI       (GMT+08:00) 2011-11-11 10:48:07

     ХОУ-ын радиогийн онлайн сайтын мэдээ(сэтгүүлч Мү Жян): 10-р сарын 1-7-ны өдрүүдэд Бээжингийн баруун хот дүүргийн сайн дурынхны холбоо Си Дань номын их дэлгүүрийн "Лань Ли Фан" гэдэг чигт нэг долоо хоног үргэлжлэх сайн дурын үйлчилгээний арга хэмжээ өрнүүлжээ. Си Дань номын их дэлгүүрийн "Лань Ли Фан" чиг нь хөл хөдөлгөөн ихтэй Си Дань наймааны захад байрлаж байдаг тул энд гаднын жуулчид харьцангуй төвлөрсөн бөгөөд эргэн тойронд нь автобус, метроны зогсоол, үзэмжийн чиг олон, зорчигчдын тоо их байдаг.

     Үндэсний баярын хугацаанд "Лань Ли Фан" сайн дурын үйлчилгээний чиг хотын олон нийтэд мэдээлэл түгээн зөвлөгөө өгөх, иргэдэд туслалцаа үзүүлэх, яаралтай байдалд туслах зэрэг уламжлалт үйлчилгээ үзүүлэх зэргээс гадна 10-р сарын 5-д тохиосон билгийн 9-р сарын 9-ны баярт зориулсан өвөрмөц онцлогтой үйлчилгээний арга хэмжээ ажиллуулж, дүүргийн сайн дурынхны холбооноос Хятадын өндөр настайчуудын биеийн тамир спортын нийгэмлэгийн Жинь Чуаньлин, Лүө Шяньчю, Ү Сүжэнь зэрэг ахмад тамирчид "Лань Ли Фан" -д ирж, хотын сайн дурынхантай хамт уг арга хэмжээнд оролцжээ. \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе