• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар ХОУР байгуулагдсаны 70 жилийн ойд хүргэсэн баярын цахилгаан

CRI       (GMT+08:00) 2011-11-24 18:07:23

      Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Олон Улсын радио байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Хятадын Олон Улсын радиогийн удирдлага, хамт олонд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны бүх ажилтны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, ажлын улам өндөр амжилт хүсэн ерөөе.

      Монгол, Хятад хоёр улс уул, усаар холбогдсон өнө мөнхийн хөрш орон. Сүүлийн жилүүдэд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, худалдаа эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын солилцоо улам бүр идэвхжин хөгжсөнөөр Монгол, Хятадын сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцаа шинэ шат ахиж стратегийн түншлэлийн хэмжээнд хүрснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

      Хоёр ард түмний уламжлалт найрамдалыг бэхжүүлэх, харилцан ойлголцолыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг идэвхитэй хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

      Хятадын Олон улсын радио нь Монголын үндэсний олон нийтийн радиотай нягт хамтран ажиллахын зэрэгцээ тус радиогийн монгол хэлний сайт Монгол Ньюс группийн мэдээллийн сүлжээтэй хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, цаг үеийн шинэ соргог мэдээ, мэдээллийг харилцан солилцож, бүхий л салбарын хамтын ажиллагааны ололт амжилтыг сурталчлан, худалдаа эдийн засаг, түүх соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын өргөн дэлгэрэнгүй мэдээллийг олон түмэнд тогтмол түгээж байгаа нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна.

      Хэвлэл, мэдээллийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэх чухал гүүр болж, Монгол, Хятадын тасралтгүй өргөжин хөгжиж буй харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бүр идэвхтэй хөгжүүлэх үйлсэд хичээл зүтгэл гарган, шинэ ололт амжилтаар дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.

                                                                                                                                                                                    ЦЭДЭНЖАВЫН СҮХБААТАР

Монгол Улсаас БНХАУ-д суугаа
Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе