• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шянганы 2012 оны дундаж GDP нь 35 мянган ам.доллароос давна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-06-15 17:54:10

       Шянганы онцгой районы засгийн газраас мэдээлэхдээ, 2012 оны Шянганы хүнд тутамд ногдох дундаж GDP нь 35 мянган ам.доллароос давж, 1997 онд 27 мянган ам.доллар байснаас дор хаяж 30%-иар нэмэгдэх болно.

       Энэ жилийн 7-р сарын 1-ний өдөр бол Шянган эх орондоо буцсаны 15 жилийн ойн баярт тохиож байгаа юм. 15 жилийн турш, Шянган 1997 оны Азийн санхүүгийн хямрал, SARS болон 2008 оны олон улсын санхүүгийн хямралын бэрхшээлийг амжилттай даван туулж, эдийн засгийн тогтвортой хөгжлөө ахиулсан юм. Шянганы олон улсын банк санхүү, худалдаа, агаарын тээврийн төвийн байр суурь улам бэхжин дээшилж, дэлхийн хамгийн чөлөөтэй эдийн засгийн цогц болон хөгжлийн амьдах хүчинтэй бүс нутгийн нэг болсныг хүлээн зөвшөөрцгөөж байна.

       Статистикт тэмдэглэхдээ, 2004- 2011 оны хооронд 8 жилийн турш, Шянганы GDP-гийн дундаж өсөлтийн хурд нь 5.0%-д хүрч, тухайн хугацаан дах бусад хөгжсөн эдийн засгийн цогцын дундаж хэмжээнээс 2 дахин болсон байна. Мөн Дэлхийн Банкаас гаргасан 183 эдийн засгийн цогцын бизнесийн орчны талаарх 2012 оны нэрсийн жагсаалтад Шянган 2-т орсон байна. Дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн бизнесийн удирдлагын дээд сургууль болох Лозаны олон улсын удирдлага хөгжлийн дээд сургуулиас саяхан гаргасан "2012 оны дэлхийн өрсөлдөх чадвар жилийн сонин"-д, Шянган хоёр жил дараалан 100 хувийн үнэлгээгээр дэлхийн хамгийн хамгийн их өрсөлдөх чадвартай эдийн засгийн цогцоор тэргүүн байранд шалгарсан байна. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе