• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сажаа хийд

CRI       (GMT+08:00) 2012-08-03 15:11:32

     "Сажаа" гэдэг нь саарал өнгөтэй шороо гэсэн утгатай төвд үг. Сажаа хотын умард этгээдэд салхинд идэгдсэн саарал өнгөтэй хэсэг хад байдаг болохоор уг хийд ийнхүү нэрлэгджээ. Өмнөд умард хоёр хийд бий. Өмнөд хийд нь Жунчю голын өмнөд эргийн тэгш газарт байрлаж, умард хийд нь саарал өнгөт хадны энгэрт байрладаг. Умард хийдийг Сажаагийн урсгалыг үндэслэгч Гончигжав 11-р зууны эхэн \1073 он\ үед үүсгэн байгуулжээ. Өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн 2 давхар дуганг Юань улсын үед байгуулсан бөгөөд бусад нь бүгд эвдрэн сүйрчээ. Өмнөд хийдийг Сажаагийн бүлгийн 5-р үеийн багш Пагва лам байгуулсан юм. Энэ хийд өнөөг хүртэл бүрэн бүтэн хадгалагдаж байна.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе