|
|
||
Үүнээс гадна Сэра хийдэд үлэмж хэмжээний ховор нандин дурсгалт зүйл, гар урлалын бүтээгдэхүүн байдаг. Жишээлбэл, Шагжа Ишигийн Бээжингээс буцахад хааны соёрхсон Бурхны судар, бурхны хөрөг, жанч орхимж, алт мөнгө эдлэл хэрэгсэл байдаг. Үүнд Шагжа Ишигийн өнгөт мяндсан хөрөг, 109 см урт, 67 см өргөн ба 500 жилийг туулсан ч өнгө жавхаагаа алдаагүй содон хэвээр байдаг. Цогчин дуганд 200 гаруй боть Ганжуур Данжуур хадгалагдаж, бүгдийг нь алтан үсгээр бичсэн болохоор тус ховор нандин байдаг юм. Бүртгэлээс үзвэл, тус хийдэд Түвдэд үйлдсэн бурхны алт гуулин хөрөг 10 мянга гаруй байдаг. Бас Энэтхэгээс авчирсан маш олон бурхны гуулин хөрөг бий. Эдгээр бурхны хөрөг бол урлагийн маш их үнэ цэнэтэй гар урлалын бүтээгдэхүүн бөгөөд Түвдийн шашны гэрэл цацрангуй урлагийг харуулж байгаа юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |