• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сүнзаньлинь хийд

CRI       (GMT+08:00) 2012-08-03 15:14:19

      Сүнзаньлинь хийд бол өмнө зүгт хандсан төвд маягийн таван давхар сийлбэрт барилга юм. Гол дуганы оройг алтаар өнгөлөн хүрэл ваараар бүрж, дөрвөн өнцөгт нь араатны зургийг сийлсэн нь хань үндэстний барилгын онцлогтой юм. Доод давхрын дуганы 108 тулгуур нь буддын шашны бэлэгдэлт тоог төлөөлж байна. Том дуганд 1600 лам хурал хурж болох бөгөөд зүүн баруун хоёр ханаар нь төвд судрын хорготой. Гол дуганд тавдугаар дүрийн Далай ламын хүрэл баримлыг тахиж, ард нь нэрт лам хуврагийн чандарт суварга босгожээ. Арын дугангаар Зонхов, Майдар бурхан, долдугаар дүрийн Далай ламын хүрэл баримлыг тахиж, дунд хэсэгт нь бурхны найман байшин байна. Хамгийн дээд давхрын гол дунд нь тусгай ордон барьж, тав, долдугаар дүрийн Далай ламын хөрөг болон Pattra навчин судар, танка, үе уламжилсан бурхан номын сав зэргийг тахиж байна.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе