• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ Жилин•Зүүн хойд Азийн Худалдаа, Хөрөнгө оруулалтын Экспо

CRI       (GMT+08:00) 2012-09-04 09:50:59

     БНХАУ Жилин•Зүүн хойд Азийн Худалдаа, Хөрөнгө оруулалтын Үзэсгэлэн яармаг нь ( цаашид Зүүн хойд Азийн Үзэсгэлэн яармаг гэж товчлох) БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн зөвшөөрөлөөр БНХАУ-ын Худалдааны Яам, Хөгжил Шинэчлэлийн Хороо, Жилин мужийн Ардын засгийн газар зохион байгуулж буй, Зүүн хойд Ази дахь 6 орон нэг дор хамтран оролцдог, бүс нутгийн болон олон улсын шинж чанар бүхий цорын ганц цогц, үзэсгэлэн яармаг нь өнөөг хүртэл 7 удаа амжилттайгаар зохионбайгуулагдсан юм.

     Энэ удаагийн Зүүн хойд Азийн 8 дахь үзэсгэлэн яармаг нь Жилин мужийн Чан Чунь хотод 2012 оны 9 сарын 6 -11ний хооронд зохион байгуулагдах ба бараа таваарын худалдаа, хурал зөвлөгөөн, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, соёлын солилцооны агуулгын дор Зүүн хойд Азийн улс болон бусад улс орон , бүс нутгийн нэр хүндтэй БРЭНД , шилдэг ЧАНАР, шинэ ТЕХНОЛОГИ, онцлог ТӨРХ, бусдаас ТЭРГҮҮЛЭГЧ бүтээгдэхүүнийг дэлгэн харуулж танилцуулах болно.

     Үүний зэрэгцээ Зүүн хойд Азийн эдийн засаг, худалдааны хамтын дээд хэмжээний хурал уулзалт, Зүүн хойд Азийн улс орнуудын хөрөнгө оруулалтын орчныг танилцуулах арга хэмжээ, уулзалт, яриа хэлэлцээ, Зүүн хойд Азийн соёл урлагийн долоо хоног гэх мэт нэгдсэн өндөр зохион байгуулалттай хурал, хэлэлцүүлэг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны болон урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдана.
Үзэсгэлэнгийн хүндэт өргөмжлөл

     2007 онд "Засгийн газрын удирдлагатай Хятад улсын хамгийн нөлөө бүхий үзэсгэлэн" номинацид 3-р байр

     2001 онд Хятадын экспо, эдийн засгийн шагнал гардуулах ёслолд засгийн газрын удирдлагатай шилдэг экспо шагнал

     2010 онд Хятадын шилдэг 10 худалдаа, эдийн засгийн үзэсгэлэн, 3-р байр

     2010 онд Хятадын хамгийн нөлөө бүхий 10 үзэсгэлэн, 3-р байр

     2011 онд Хятад улсын 10 шилдэг брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, 2-р байр

     Амжилттай үр дүн

     Өмнөх 7 удаагийн Зүүн хойд Азийн үзэсгэлэн яармагт, нэгтгэсэн дүнгээр 1 сая 800 мянга гаруй хүмүүс ирж үзсэн ба, дэлхийн 100 гариу улс орон ба бүс нутгийн мэргэжлийн бараа нийлүүлэгч болон худалдан авагчид, дэлхийн хүчирхэг 500 аж ахуйн нэгж оролцсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе