• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Худалдааны яамны орлогч сайд Жян Зэнвэйгийн Хятад улс Гирин Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны үзэсгэлэн яармагийн нээлтийн ёслолд хэлэх үг

CRI       (GMT+08:00) 2012-09-06 16:21:54

      Эрхэм хүндэт ерөнхий сайдын орлогч Ван ЧиШан,

      Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, ноён хатагтай нар, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна.

     Алтан намрын энэ сайхан улиралд дэлхийн хүмүүс зүүн хойд Азид дахин анхаарлаа хандууллаа. Өнөөдөр бид үзэсгэлэнт сайхан Чанчун хотод хуран цугларч, зүүн Хойд Азийн 8-р яармагт уулзалдаж байна. Энэ тохиолоор би Хятадын худалдааны яамны өмнөөс энэхүү яармагт хүрэлцэн ирсэн дотоод гадаадын хүндэт зочдыг халуунаар угтаж байгаагаа илэрхийлье.

     Хятадын худалдааны яам зүүн хойд Азийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулах тал болсны хувьд дэлхийд хандуулж,зүүн хойд Азид үйлчлэх зорилтын дагуу, яармагийг зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын эдийн засаг худалдааны солилцоо хамтын ажиллагаагаа өрнүүлж, дэлхийд нээлттэй байх чухал тавцан болгон байгуулж байна.

     7 жилийн хөгжлөөр дамжуулж, уг үзэсгэлэн яармаг нь асар их амжилтад хүрч, брэндийн нөлөөлөх хүчин нь өдөр ирэх тутам өргөжин, зүүн хойд Азийн орнуудын аж ахуйн нэгжийн дэлхийн тавцанд гарах чухал замнал болж, зүүн хойд Азийн орнуудын хэлэлцээ солилцооны чухал тавцан болсны зэрэгцээ Зүүн хойд Азийн орнуудын "энх тайван, эв найрамдал, хамтын ажиллагаа" "нийтлэг ойлголт , хамтаар эдлэх, хамтаар амжилт байгуулах"-д нааштай хувь нэмэр оруулжээ.

     Худалдааны яам зүүн хойд Азийн яармагийн хөгжлийн зиндааг цаашид дээшлүүлж, түүнийг Хятад улсын зүүн хойд Азийн хамтын ажиллагааг өрнүүлэх эдийн засаг худалдааны чухал тавцан болгон, зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, зүүн хойд Азийн орнуудын хамтын хөгжлийг түлхүү ахиулах болно.

     Зүүн хойд Азийн үзэсгэлэн яармаг нь зүүн хойд Азид төдийгүй дэлхийн хэмжээний яармаг болох юм. Яармагт илүүхэн анхаарал хандуулж, хамтын ажиллагааны тухай идэвхтэй хайн хэлэлцэн, уг яармагийг зүүн хойд Азийн эдийн засаг худалдааны өргөн чуулган болгон байгуулахыг зүүн хойд Азийн орнуудад чин сэтгэлээсээ хүсэж байна.

     Тухайн үед зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны өндөр дээд хэмжээний хурлыг хийлгэж, холбогдох мэдээллүүдийг хамтдаа нийтлэн, бүс нутгийн хамтын ажиллагааны "пан түмний санаачилга"-ын механизмтай нягт уялдуулж, бүс нутгийн хамтын ажиллагааны механизмын дагуу уг яармагийг дэлхийн нэрт брэнд бүхий үзэсгэлэн яармаг болгон байгуулж, Хятад Япон БНСУ-ын чөлөөт худалдааны бүсийн байгуулалт, зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн интегралчлалд чухал үүрэг гүйцэтгэхийг түлхүү ахиулах болно.

     Эцэст, энэ удаагийн яармагийг урагштай зохион байгуулахад асар их туслалцаа дэмжлэг үзүүлсэн орнуудын засгийн газрын байгууллага ба бизнесийн аж ахуйн нэгжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна, мөн энэхүү яармагийн бүрэн дүүрэн амжилтад хүрэхийн өлзийтэй сайхан өрөөлийг дэвшүүлье.

     Та бүхэнд баярлалаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе