|
|
||
Эрхэмсэг ноён, дэд ерөнхий сайд Ван Чишань, эрхэм зочид оо:
Та бүхэн сайн байцгаана уу?
Одоо би ХКН-ын Гирин мужийн хороо, Гирин мужийн засгийн газрыг төлөөлөн Хятадын Гирин муж дахь зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны 8-р яармагт морилон саатсан дотоод гадаадын ахан дүүс та бүхнээ баярлан угтаж байгаагаа хэлэхэд таатай байна. Эдийн засгийн даяарчлал гүнзгийрэн хөгжихийн хирээр бүс нутгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх нь зүүн хойд Азийн улс орнуудын боломж тохиолыг алдалгүй ашиглан, өрсөлдөөн сорилтыг зохицуулах ажил хэрэгч арга зам болж байгаа төдийгүй, мөн ч харилцан ашигтай хамтаар хожихыг ахиулан, хамтын хөгжлийг биелүүлэх алс хэтэд ач холбогдол өгөх стратеги бодлого болж байна. Өөрчлөлт нээлтийн бодлого, ялангуяа төв засгийн газраас зүүн хойдыг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлсний ачаар зүүн хойдын төв хэсэгт байрлаа Гирин муж нь олон жил дараалан нэлээд түрэн хөгжих шинэ цаг эринээ угтан авсан юм. Эдүгээ, Хятадын Төв засгийн газраас Чан чүнь, Жи Линь, Түмэн мөрний нээлттэйгээр хөгжүүлэх хошууч бүсийн байгуулалтыг дорбитой ахиулж, Хятадын Түмэн мөрний сав газрын Хүнь Чүний олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ бүсийг байгуулахыг батлан зөвшөөрсний улмаар хуучин аж үйлдвэрийн баазын тал бүрээр сэргэн мандахыг хүчтэй ахиулснаар барахгүй, бас Гирин муж болон зүүн хойд Азийн улс орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагаанд нааштай нөхцөл боломжийг олгосон байна. Холбогдох талуудтай хамтын ажиллагааныхаа цар хүрээг улам өргөтгөн тэлж, хамтын ажиллагааны дэс давхаргыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлтэд нэн их үүрэг гүйцэтгэж ажиллахад бид бэлэн байна. Өнөөг хүртэл зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны яармагийг 7 удаа амжилттай зохион байгуулж, цаг үеийн урсгалд зохицон, иргэдийн хүсэл найдварыг хүлээж, бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах явцад тасралтгүй шинийг санаачлан, тус яармаг нь нэгэнт зүүн хойд Азийн бүс нутгийн өндөр зиндааны яриа уулзалт хийх, эдийн засгийн худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, соёлын солилцоо өрнүүлэх чухал тавцан болсон байна. Бид зүүн хойд Азийнхаа бодитой байдлаас үүсэж, яармагийг улам илүү олон улсын чанартай, тусгай зориулалттай бөгөөд үр ашигтай болгож, тус удаагийн яармагаар дамжин нөхөрлөлөө зузаатган, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтаар хожихын төлөө чармайж ажиллах болно.
Бид бүхэн гар гараасаа хөтлөлцөн, хамтаар хариуцлага хүлээн, боломж тохиолоо хуваалцаж, хөгжлийг хамтаар эрэлхийлэн, зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нэн саруул уудам ирээдүйг утган авна гэдэгт итгэж найдаж байна. Та бүхэн Гирин мужид байх хугацаандаа эрүүл энх, сайн сайхан байхыг хүсэн ерөөе, анхаарал хандуулсанд баярлалаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |