• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Шяобины хэлсэн үг

CRI       (GMT+08:00) 2012-09-06 16:28:32

      Эрхэм хүндэт ерөнхий сайдын орлогч Ван Чишань , эрхэм зочид, найз, хатагтай, ноёдоо,

     Алтан намрын тансаг сайхан цаг мөчид, бид умард нутгийн хаврын хотод хуран цугларч, зүүн хойд Азийн 8-р яармагийн нээлтийн ёслолд хамтаар оролцож байна. Би Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны өмнөөс энэ удаагийн яармаг нээгдэж байгаад баяр хүргэж, уг яармагт оролцохоор хүрэлцэн ирсэн эрхэм зочдыг баярлан угтаж байгаагаа илэрхийлье.

     Зүүн хойд Азийн яармаг одоод хүртэл долоон удаа амжилттай зохион байгуулагдаж, Хятадын зүүн хойд нутгийн хуучин аж үйлдвэрийн баазыг хөгжүүлэх болон зүүн хойд нутгийг гадаадад нээлттэй байлгахын чухал тавцан болсны хувьд уг районы зүүн хойд Азийн орнуудтай хамтран ажиллаж, дэлхий дахинтай эдийн засаг худалдааны хэлхээ холбоогоо өргөтгөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ удаагийн яармаг "Боломж тохиол, солилцоо, хамтын ажиллагаа, хөгжил" уриан дор болж, бүх дэлхийд хандуулан, зүүн хойд Азид үйлчилж, солилцооны тавцан байгуулан, хамтран ажиллах брэнд буй болгож, бүс нутгийн дүр төрхийг харуулан, хамтын хөгжлийг ахиулж, өргөн хүрээнд нөлөөлөн, элбэг амжилт байгуулах нь лавтай юм. Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны туурвисан "Хятадын зүүн хойд нутгийг зүүн хойд Азид нээлттэй байлгах төлөвлөгөөний хөтөлбөр(2012-2020)"-ийг Төрийн зөвлөлөөс саяхан хүлээн зөвшөөрч, зүүн хойд нутгийг гадаадад нэн илүү нээлттэй байлгаж, зүүн хойд Азийн бүстэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар стратегийн байршуулалт хийсэн юм.

     Дотоод гадаадын найз нарт төлөвлөгөөний агуулгыг бүх талаар танилцуулж, солилцоо болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд энэ удаагийн зүүн хойд Азийн яармагийн үеэр хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны ордонд төлөвлөгөөний тусгай район гаргаж, Хятадын зүүн хойд нутгийн дагуулж дайчлах үүрэг гүйцэтгэж байгаа хөгжлийн чухал район, хамтын ажиллагааны чухал салбар болон хамтын ажиллагааны чухал төслийг голлон дэлгэн үзүүлэх болно. Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо уг төлөвлөгөөний зорилтоо холбогдох салбартай хамтран биелүүлж, зүүн хойд нутаг болон ойр хавийн орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг нааштай ахиулж, зүүн хойд нутгийг зүүн хойд Азид нээлттэй байлгах чухал холбоос болгон байгуулахаар чармайна.

     Зүүн хойд Азийн яармагийн зохион байгуулагч талын нэг болсны хувьд Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо яармагийг сайтар зохион байгуулахыг үргэлжлэн нааштай дэмжин, зүүн хойд Азийн яармагийн зиндаа, төвшнийг улмаар дээшлүүлэх болно. Дотоод гадаадын найз нөхөд уг тавцанг ашиглан, бүх талын солилцоогоо өргөтгөж, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, эдийн засаг худалдааны хэлэлцээр хийж, харилцан ашигтай, хамтаар ялалт байгуулахыг хүсэж байна. Хамгийн сүүлд зүүн хойд Азийн 8-р яармагт амжилт хүсье.

     Баярлалаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе