|
|
||
Үзэсгэлэнг үнэ төлбөргүйгээр нийгэм нийтэд нээлттэй байлгана
Сурвалжлагч Цао Ливэнь мэдээлснээр, 9-р сарын 14-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл "Дипломат ажилтны хараа – Хятадын дипломат ажилтнуудын дуран дахь дэлхий" сэдэвт 4-р удаагийн үзэсгэлэн нийслэлийн музейд нээгдэх болно. Үзэсгэлэнд гүн гүнзгий утга санаа агуулсан, урлагийн чанар чансаа бүхий 150 гаруй фото зургийн шилмэл бүтээлийг дэлгэж, орчин үеийн Хятад улсын дипломат ажилтнуудын үзэж сонссон, мэдэрсэн, сэтгэн бодогдсон зүйлсийг нийгмийн олон салбарынханд танилцуулан харуулах юм.
Эх сурвалжаас үзвэл тус удаагийн фото зургийн үзэсгэлэнг үнэ төлбөргүйгээр олон нийтэд нээлттэй байлгана. Гадаад харилцааны яам болон Хятадаас гадаад суугаа элчин сайдын яамны фото зургийн дур бахтай 300 шахам хүмүүсийн татсан 1200 гаруй бүтээлээс шилэн сонгож тус үзэсгэлэнд тавьжээ. Зарим уран бүтээл нь дэлхийн олон газар нутгийн үзэмж сайхан байгаль, хүмүүнлэгийн содон гайхамшгийг харуулж, бас зарим нь Хятад улс дэлхийн бусад улс орнуудтай найрсгаар харилцаж, хамтын ажиллагаа өрнүүлж буй байдлыг уран бүтээлдээ харуулжээ. Үзэсгэлэнд анх дахь удаагаа дипломат харилцааны үйл хэргийн булан нэмж, "дипломат ажилтнуудын хараа"-гаар дипломат харилцааны ахуй талбайг тэмдэглэн, түүхийн чухал цаг мөчүүдийг хадгалан үлдээсэн болохоор онцгой ач холбогдолтой санагдах юм. Фото зургийн уран бүтээлийн холбоотой үлгэр, үйл явдлыг үзэгч олонд нэн сайн ойлгуулахын тулд холбогдох уран бүтээлийн зургийг татсан үйл явц, уран бүтээлийн утга санааг хүмүүст танилцуулан тайлбарлаж, зохион бүтээсэн сэтгэгдлийг олонтой хуваалцахыг тус удаагийн үзэсгэлэн чухалд үзэж байгаа юм байна.
"Дипломат ажилтнуудын дуран дахь дэлхий" фото зургийн үзэсгэлэн нь Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй онцлог бүхий соёлын арга хэмжээ болсон бөгөөд өнгөрсөнд гурван удаа амжилттай зохион байгуулжээ.
Гадаад харилцааны яамны фото зурагчдын нийгэмлэгээс зохион байгуулсан "Дипломат ажилтны хараа – Хятадын дипломат ажилтнуудын дуран дахь дэлхий" сэдэвт 4-р удаагийн үзэсгэлэнгийн шилдэг уран бүтээлийг шалгаруулсан үр дүн нэгэнд тодроод байна. Гадаад харилцааны яамны олон байгууллага нэгж, гадаад улс оронд суугаа байгууллагын 300 шахам фото зургийн хорхойтнууд тус арга хэмжээнд идэвхийлэн оролцож, 1200 гаруй ширхэг уран бүтээл өгч сонгон шалгаруулалтад оролцлоо. Хятадын Фото зурагчдын нийгэмлэг, Синьхуа агентлаг, Хятадын Өдрийн Сонин зэрэг байгууллагын туршлага зузаан, нэр хүнд бүхий дотоод гадаадын фото зурагчид мэргэжлийн үүднээс шүүн шалгаруулж, эцсийн шатанд 60 хувь уран бүтээлийг шагналын байрт тодруулжээ. Тус удаагийн үзэсгэлэнд тавигдсан уран бүтээлийн агуулга баялаг, хараа зогсоц олон янз байж, Хятадын дипломат ажилтнуудын өнөө цагийн дэлхий ертөнцөд хандуулж буй мэдрэмтгий ажиглалт, түүнчлэн тэдний ажил амьдралын дүр зургийг маш сайн харуулж чадсан байна гэж мэргэжлийн шүүгч нар үзжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |