• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Дипломат ажилтны хараа – Хятадын дипломат ажилтнуудын дуран дахь дэлхий" сэдэвт 4-р удаагийн үзэсгэлэнгийн шагналт уран бүтээлүүд доторлоо

CRI       (GMT+08:00) 2012-09-14 21:53:27

     Гадаад харилцааны яамны вебсайтын мэдээлснээр, Гадаад харилцааны яамны фото зурагчдын нийгэмлэгээс зохион байгуулсан "Дипломат ажилтны хараа – Хятадын дипломат ажилтнуудын дуран дахь дэлхий" сэдэвт 4-р үзэсгэлэнгийн шилдэг уран бүтээлийг шалгаруулсан дүн тодорлоо. Гадаад харилцааны яамны олон байгууллага нэгж, гадаадад буй байгууллага нэгжийн 300 шахам фото зурагчид тус үзэсгэлэнгийн арга хэмжээнд идэвхийлэн оролцож, 1200 гаруй бүтээлийг шүүн шалгаруулалт оролцуулсан юм. Хятадын Фото зурагчдын нийгэмлэг, Синьхуа агентлаг, Хятадын Өдрийн Сонин зэрэг байгууллагын туршлагатай дотоод гадаадын фото зурагчид мэргэжлийн шүүгчээр ажиллаж, эцсийн шатанд 60 ширхэг уран бүтээл шагналын байрт тодорчээ.

     Тус удаагийн үзэсгэлэнд тавигдсан уран бүтээлүүд агуулгаар баялаг, хараа зогсоц олон янз байж, Хятадын дипломат ажилтнуудын өнөө цагийн дэлхий ертөнцөд хандуулсан нямбай ажиглалт, түүнчлэн ажил амьдралын ахуй талбайн дүр зургийг нэлээд сайн харуулж чаджээ гэж мэргэжлийн шүүгч нар дүгнэсэн байна. Эдгээр уран бүтээл дэлхийн олон газар нутагт татагдаж, нэлээд өндөр төвшний ур чадварыг харуулжээ. Энэ нь Гадаад харилцааны яамны фото зурагчид олон нийтийн үндэс суурь сайтай гэдэг ойлголтыг хүмүүст төрүүлэх юм. Түүнчлэн Гадаад харилцааны яамны фото зурагчдын нийгэмлэгийн өрнүүлсэн уг арга хэмжээ өнгө аяс бүрэн, ач холбогдолтой ихтэй болж байгаа нь гарцаагүй. "Хятадын дипломат ажилтнуудын дуран дахь дэлхий" фото зургийн үзэсгэлэн нь онцлог бүхий арга хэмжээ болсон бөгөөд үзэсгэлэнг зохион байгуулж буй нь ач холбогдлоо өгөх болно гэж мэргэжилтнүүд санал нэгтэй үзэцгээж байна.

     "Хятадын дипломат ажилтнуудын дуран дахь дэлхий" фото зургийн үзэсгэлэн нь Гадаад харилцааны яамнаас сүүлийн жилүүдэд зохион байгуулж буй олон улсын соёлын солилцооны арга хэмжээ бөгөөд өнөөг хүртэл гурван удаа амжилттай зохион байгуулж иржээ. Хятадын дипломат ажилтнуудын онцгой хараа зогсцоос дипломат боловсон хүчний үзэж харсан, сонссон, мэдэрсэн, сэтгэгдсэн зүйлсийг тал талаас нь харуулж, орчин үеийн Хятадын дипломат албан тушаалтны ажил, амьдрал, сэтгэгдлийн ертөнцийг илэрхийлэн, "чин үнэнч, үүрэг хариуцлага, өөрийгөө зориулах" гэсэн дипломат ажилтнуудын гол үзэл баримтлалыг тусган, гадаад харилцааны ажил ба дипломат ажлын хэсгийнхний тухай нийгэм нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, Хятадын дипломат харилцаа ба иргэд хоорондын орон зайг ойртуулах нь тус үзэсгэлэнгийн үүрэг зорилт болно.

     Фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 9-р сарын 14-ний өдөр нийслэлийн музейд явагдаж, 9-р сарын 14-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүйгээр нийгэм нийтэд нээлттэй байлгах юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе