Ли Кэчян. Эр. Хань үндэстэн. 1955 оны 7-р сард төрсөн. Ань хуй мужийн Дин юань нутгийн хүн. 1974 оны 3-р сараас ажлын гараагаа эхэлсэн. 1976 оны 5-р сард ХКН-д элссэн. Бээжин их сургуулийн хуулийн анги, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Алба хаах хугацаандаа эрдмийн зэрэг хамгаалсан. Эдийн засгийн ухааны доктор цолтой.
Одоо ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Намын зохион байгуулах хэлтсийн орлогч нарийн бичгийн дарга
- 1974-1976 онд Аньхуй мужийн Фэн Ян Шяний Да мяо нэгдлийн Дүн Линь бригадын сэхээтэн
- 1976-1978 онд Аньхуй мужийн Фэн Ян Шяний Да Мяо нэгдлийн Да Мяо бригадын намын үүрийн нарийн бичгийн дарга
- 1978-1982 онд Бээжин их сургуулийн хуулийн факультетэд суралцаж, оюутны зөвлөлийн дарга
- 1982-1983 онд Бээжин их сургуулийн эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга
- 1983-1985 онд Коммунист залуучуудын эвлэлийн төв сургуулийн хэлтсийн дарга бөгөөд Хятадын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын орлогч нарийн бичгийн дарга
- 1985-1993 онд Коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга бөгөөд Хятадын залуучуудын холбооны орлогч дарга \1991 оны 9-р сараас 11-р сард төвийн намын сургуульд суралцсан\
- 1993-1998 онд Коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд Хятадын залуучуудын улс төрийн дээд сургуулийн захирал \1988-1994 онуудад Бээжин их сургуульд эдийн засгийн чиглэлээр аспирантурт сурч, эдийн засгийн ухааны магистр, доктор цол хамгаалсан\
- 1998-1999 онд Хэнань мужийн намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, мужийн даргын үүрэг гүйцэтгэгч
- 1999-2002 онд Хэнань мужийн намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, мужийн дарга
- 2002-2003 онд Хэнань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн дарга
- 2003-2004 онд Хэнань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга
- 2004-2005 онд Ляонин мужийн намын хорооны нарийн бичгийн дарга
- 2005-2007 онд Ляонин мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга
- 2007—2008 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн
- 2008 оноос Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Төрийн зөвлөлийн намын хэсгийн нарийн бичгийн орлогч дарга, Хятадын төрийн зөвлөлийн Гурван хавцлын төслийн байгууламжийн хорооны дарга, Төрийн Зөвлөлийн өмнөд нутгийн усыг умард нутагт татах төслийн байгуулалтын хорооны дарга
15, 16, 17, 18 дах удаагийн төв хорооны гишүүн, 17, 18 дах удаагийн төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн. Найм дахь удаагийн бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны гишүүн.