Жан Дэжян, эр, хань үндэстэн, 1946 оны 11 сард төрсөн, Ляонин мужийн Тай Аны хүн, 1968 оны 11-р сард ажилд орож, 1971 оны 1-р сард ХКН-д элсэв. БНАСАУ-ын Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн эдийн засгийн факультетийг дүүргэсэн. Их сургуулийн бакалавртай.
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Чунчин хотын намын хорооны нарийн бичгийн дарга.
- 1968 - 1970 он, Гирин мужийн Ван Чин шяний Лүө Зы Гүө нэгдлийн Тай Пин бригадын сэхээтэн
- 1970 – 1972 он, Гирин мужийн Ван Чин шяний хувьсгалын хорооны суртал ухуулгын ажилтан, байгууллагын залуучуудын эвлэлийн нарийн бичгийн дарга
- 1972 – 1975 он, Янь Бянь их сургуулийн солонгос хэлний факультетэд солонгос хэлний мэргэжлээр суралцав
- 1975 – 1978 он, Янь Бянь их сургуулийн солонгос хэлний факультетын намын үүрийн нарийн бичгийн даргын орлогч, сургуулийн намын хорооны байнгын хорооны гишүүн, хувьсгалын хорооны орлогч дарга
- 1978 – 1980 он, БНАСАУ-ын Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн эдийн засгийн факультетэд суралцаж, гадаадад суралцагч оюутнуудын намын үүрийн нарийн бичгийн дарга
- 1980 – 1983 он, Янь Бянь их сургуулийн намын хорооны байнгын хорооны гишүүн, сургуулийн орлогч дарга
- 1983 – 1985 он, Гирин мужийн Янь Жи хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, Янь Бянь өөртөө засах жоугийн намын хорооны байнгын хорооны гишүүн бөгөөд Янь Жи хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч
- 1985 – 1986 он, Гирин мужийн Янь Бянь өөртөө засах жоугийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч
- 1986 – 1990 он, Иргэний захиргааны хэрэг эрхлэх яамны дэд сайд, намын хэсгийн нарийн бичгийн даргын орлогч
- 1990 – 1995 он, Гирин мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Янь Бянь өөртөө засах жоугийн намын хорооны нарийн бичгийн дарга
- 1995 – 1998 он, Гирин мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, Гирин мужийн ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга
- 1998 – 2002 он, Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга
- 2002 – 2007 он, ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Гуандун мужийн намын хорооны нарийн бичгийн дарга
- 2007 – 2008 он, ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн
- 2008 – 2012 он, ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, төрийн зөвлөлийн намын хэсгийн гишүүн, Чүнчин хотын намын хорооны нарийн бичгийн дарга (2012.03 хавсарган хариуцав)
2012 - , ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Төрийн Зөвлөлийн намын хэсгийн гишүүн, Чунчин хотын намын хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.
Арван дөрөв дөх удаагийн ХКН-ын төв хорооны бэлтгэл гишүүн, 15 , 16, 17, 18 дахь удаагийн ХКН-ын төв хорооны гишүүн, 16, 17 дахь удаагийн ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн. 18 дахь удаагийн ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн. Байнгын хорооны гишүүн.