• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юй Жэншэн

CRI       (GMT+08:00) 2012-11-16 10:59:24

      Юй Жэншэн. Эр. Хань үндэстэн. 1954 оны 4 дүгээр сард төрсөн. Жэжян мужийн Шаошин нутгийн хүн. 1963 оны 8 дугаар сараас ажлын гараагаа эхэлсэн. 1964 оны 11 сард ХКН-д элссэн. Харбины цэргийн технологийн дээд сургуулийн  пуужингийн систем судлалын факультетэд баллистик пуужингийн автомат удирдлагын мэргэжлээр суралцсан. Баклавр зэрэгтэй. Инженер.

      Одоо ХКН-ын Улс төрийн товчооны байнгын гишүүн.  Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга.

  • 1963-1968 онд Харбины Цэргийн технологийн дээд сургуулийн Пуужингийн систем судлалын салбарт пуужингийн автомат удирдлагын мэргэжлээр суралцсан
  • 1968-1971 онд Хэбэй мужийн Жанчхүү хотын радио холбооны 6-р үйлдвэрт техникч
  • 1971-1975 онд Хэбэй мужийн Жанчхүү хотын Чяоси радио холбооны үйлдвэрийн техникч, хариуцлагатай ажилтан
  • 1975-1981 онд дөрөвдүгээр механикийн аж үйлдвэрийн хэлтсийн электрон техник дэлгэрүүлэх ба хэрэглээний хүрээлэнгийн техникч, инженер
  • 1981-1982 онд дөрөвдүгээр механикийн аж үйлдвэрийн хэлтсийн электрон техник дэлгэрүүлэх ба хэрэглээний хүрээлэнгийн дэд ерөнхий инженер
  • 1982-1984 онд Электрон аж үйлдвэрийн яамны Электрон техник дэлгэрүүлэх ба хэрэглээний хүрээлэнгийн дэд захирал, Электрон аж үйлдвэрийн яамны Компьютерын аж үйлдвэрийн менежментийн хэлтсийн системийн 2 дугаар газрын дарга, дэд ерөнхий инженер, бичил компьютерын хяналт удирдлагын албаны эрхлэгч, Электрон аж үйлдвэрийн яамны төсөв төлөвлөгөөний хэлтсийн дэд дарга
  • 1984-1985 онд Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн буяны сангийн хариуцлагатан, дэд захирал, намын хэсгийн гишүүн
  • 1985-1987 онд Шаньдун мужийн Яньтай хотын намын хорооны орлогч нарийн бичгийн дарга
  • 1987-1989 онд Шаньдун мужийн Яньтай хотын намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, хотын дарга
  • 1989-1992 онд Шаньдун мужийн Чиндао хотын намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, хотын дэд дарга, хотын дарга
  • 1992-1994 онд Шаньдун мужийн намын хорооны байнгын гишүүн, Чиндао хотын намын хорооны нарийн бичгийн дарга, хотын дарга
  • 1994-1997 онд Шаньдун мужийн намын хорооны байнгын гишүүн, Чиндао хотын намын хорооны нарийн бичгийн дарга
  • 1997-1998 онд Барилга байгуулалтын яамны намын хэсгийн нарийн бичгийн дарга, яамны дэд сайд
  • 1998-2001 онд Барилга байгуулалтын яамны сайд, яамны намын хэсгийн нарийн бичгийн дарга
  • 2001-2002 онд Хубэй мужийн намын хорооны нарийн бичгийн дарга
  • 2002-2003 онд Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Хубэй мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, тус мужийн ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга
  • 2003-2007 онд Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Хубэй мужийн намын хорооны нарийн бичгийн дарга
  • 2007-2008 онд Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга
  • 2008-2011 онд Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга, 2010 оны Шанхайн Экспог зохион байгуулах комиссын нэгдүгээр орлогч гишүүн
  • 2011-2012 онд Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга
  • 2012 оноос Төв хорооны улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга

      14 дэх удаагийн Төв хорооны бэлтгэл гишүүн. 15, 16, 17, 18 дах удаагийн Төв хорооны гишүүн, 16, 17 дах удаагийн Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, 18 дах удаагийн Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе