• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Юүньшань

CRI       (GMT+08:00) 2012-11-16 11:02:23

      Лю Юүньшань, эр, хань үндэстэн, 1947оны 7-р сард төрсөн. Шань Ши мужийн И Шины нутгийн хүн, 1966 оны 9-р сард ажилд орж, 1971 оны 4-р сард ХКН-д элсэж, ХКН-ны Төв Хорооны дэргэдэх намын сургуулийг дүүргэжээ.

      Одоо ХКН-ны Төв Хорооны Улс Төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн даргын газрын дарга, Төв Хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга.

  • 1964-1968 онд ӨМӨЗР-ны Жинингийн багшийн сургуулийг дүүргэсэн.
  • 1968-1969 онд ӨМӨЗР-ны Түмэд зүүн хошууны Багш сургуульд багшилж, Түмэд баруун хошууны Суварга сумд хөдөлмөр эрхэлсэн байна.
  • 1969-1975 онд ӨМӨЗР-ны Түмэд баруун хошууны суртал ухуулгын товчооны ажилтан
  • 1975-1982 онд Синьхуа агентлагийн ӨМӨЗР-ны салбар дах Хөдөө аж ахуйн хэлтсийн сурвалжлагч, хэлтсийн дэд дарга, Синьхуа агентлагийн ӨМӨЗР-ны салбарын намын үүрийн гишүүн \үүнд 1981 оны 3-8-р саруудад ХКН-ны Төв Хорооны дэргэдэх намын сургуульд суралцжээ\ .
  • 1982-1984 онд ХКН-ын дэргэдэх социалист залуучуудын эвлэлийн ӨМӨЗР-ны зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч , намын үүрийн нарийн бичгийн даргын орлогч.
  • 1984-1986 онд ХКН-ын ӨМӨЗР-ны хорооны суртал ухуулгын газрын дэд дарга
  • 1986-1987 онд ХКН-ын ӨМӨЗР-ны хорооны байнгын гишүүн, суртал ухуулгын газрын дарга
  • 1987-1991 онд ХКН-ын ӨМӨЗР-ны хорооны байнгын гишүүн, нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗР-ны харьяа байгууллагын үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • 1991-1992 онд ХКН-ын ӨМӨЗР-ны хорооны байнгын гишүүн, ХКН-ын Улаан-хад хотын намын хорооны нарийн бичгийн дарга
  • 1992-1993 онд ХКН-ны ӨМӨЗР-ны хорооны нарийн бичгийн даргын орлогч, ХКН-ны Улаан-хад хотын намын хорооны нарийн бичгийн даргын алыан тушаалыг хавсарч хийж байсан \ 1989-1992 онуудад ХКН-ны төв хорооны дэргэдэх намын сургуулийн эчнээ ангийг намын удирдлагын мэргэжлээр суралцжээ\
  • 1993-1997 онд ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дэд дарга
  • 1997-2002 онд ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга, ХКН-ны төв хорооны оюун санааны соёлын байгуулалтыг удирдах зөвлөлийн албаны дарга
  • 2002-2012 онд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн даргын газрын дарга, төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга.
  • 2012- ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн даргын газрын дарга, төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга.

       ХКН-ын 12, 14 дэх төв хорооны бэлтгэл гишүүн, 15, 16, 17, 18 дах төв хорооны гишүүн, 16,17 дах төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга, 18 дах төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе