• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван Чишань

CRI       (GMT+08:00) 2012-11-16 11:04:58

     Ван Чи Шань. Эр. Хань үндэстэн. 1948 оны 7-р сард төрсөн. Шаньши мужийн Тянь Жэнь нутгийн хүн. 1969 оны 1-р сараас ажлын гараагаа эхэлсэн. 1983 оны 2-р сард ХКН-д элссэн. Баруун хойдын их сургуулийн түүхийн факультетыг түүхийн мэргэжлээр дүүргэсэн. Дээд боловсролтой.Ахлах эдийн засагч.

     Одоо ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Сахилга Бат Шалгах Төв Комиссын нарийн бичгийн дарга, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч

  • 1969-1971 онд Шааньси мужийн Янь Ань Сяны Фэн Жуан нэгдэлд сэхээтэн
  • 1971-1973 онд Шааньси мужийн музейд ажилласан
  • 1973-1976 онд Баруун хойдын их сургуулийн түүхийн факультетэд оюутан
  • 1976-1979 ондШааньси мужийн музейд
  • 1979-1982 онд Хятадын Нийгмийн ШУА-ийн орчин цагийн  түүхийн хүрээлэнд судлаач
  • 1982-1986 онд Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын хөдөөгийн бодлого судлалын тасаг, Төрийн зөвлөлийн хөдөө тосгоны хөгжлийн судалгааны төвд хэлтсийн дарга,газрын дэд даргын зэрэгтэй судлаач, гадаад харилцааны тасгийн дэд эрхлэгч
  • 1986-1988 онд Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын хөдөө тосгоны бодлого судлалын тасгийн жинхэнэ газрын даргын зэрэгтэй судлаач, Төрийн зөвлөлийн хөдөө тосгоны хөгжлийн судалгааны төвийн гадаад харилцааны тасгийн эрхлэгч бөгөөд Хятадын хөдөө тосгоны өөрчлөлт туршилтын албаны эрхлэгч, Төрийн зөвлөлийн хөдөө тосгоны хөгжлийн судалгааны төвийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн даргын үүрэг гүйцэтгэгч, дарга
  • 1988-1989 онд Хөдөө тосгоны итгэмжийн хөрөнгө оруулалтын компанийн ерөнхий захирал, намын хорооны нарийн бичгийн дарга
  • 1989-1993 онд Хятадын ардын бүтээн байгуулалтын банкны дэд ерөнхийлөгч, намын үүрийн гишүүн /энэ хугацаанд 1992 оны 9-11-р сард төвийн намын сургуулийн муж яамны зэрэглэлийн боловсон хүчний дамжаанд суралцав/
  • 1993-1994 онд Хятадын ардын банкны дэд ерөнхийлөгч, намын үүрийн гишүүн
  • 1994-1996 онд Хятадын ардын банкны ерөнхийлөгч, намын үүрийн нарийн бичгийн дарга
  • 1996-1997 онд Хятадын бүтээн байгуулалтын банкны ерөнхийлөгч, намын үүрийн нарийн бичгийн дарга
  • 1997-1998 онд Гуандүн мужийн намын хорооны байнгын гишүүн
  • 1998-2000 онд Гуандүн мужийн намын хорооны байнгын гишүүн, мужийн орлогч дарга
  • 2000-2002 онд Төрийн зөвлөлийн эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн албаны дарга, намын үүрийн нарийн бичгийн дарга
  • 2002-2003 онд Хайнань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын дарга
  • 2003-2004 онд Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн  орлогч дарга, хотын даргын үүрэг гүйцэтгэгч, Бээжингийн олимпын хорооны гүйцэтгэх дарга, намын үүрийн орлогч нарийн бичгийн дарга
  • 2007-2008 онд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн
  • 2008-2011 онд Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, намын үүрийн гишүүн, 2010 оны Шанхайн Экспогийн зохион байгуулах хорооны дарга
  • 2008-2011 онд Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, намын хорооны гишүүн
  • 2012 оноос ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны сахилга бат шалгах комиссын нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч

      ХКН-ын 15 дах удаагийн төв хорооны бэлтгэл гишүүн, 16, 17, 18 дахь удаагийн төв хорооны гишүүн, 17 дах удаагийн төв хорооны улс төрийн товчооны гишүүн, 18 дах удаагийн төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн, Төвийн Сахилга Бат Шалгах Төв Комиссын нарийн бичгийн дарга

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе