• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Гаоли

CRI       (GMT+08:00) 2012-11-16 11:08:15

      Жан Гаоли, эр, хань үндэстэн, 1946 оны 11-р сард төрсөн, Фүжянь мужийн Жиньжяны хүн, 1970 оны 8-р сард ажилд орж, 1973 оны 12-р сард ХКН-д элссэн, Шямэнь Их Сургуулийн эдийн засгийн факультетын төлөвлөлт, бүртгэлийн ангийг төгссөн. Их сургуулийн ерөнхий ангийн боловсрол эзэмшсэн .

      Одоо ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, ХКН-ын Тяньжинь хотын хорооны нарийн бичгийн дарга.

  • 1965—1970 онд, Шямэнь Их Сургуулийн Эдийн засгийн факультетын төлөвлөлт, бүртгэлийн ангийг дүүргэсэн.
  • 1970—1977 онд Газрын Тосны Яамны харьяа Гуандүн мужийн Маомин газрын тосны компанид ажилчин, үйлдвэрлэлийн удирдлагын албаны нарийн бичиг, улс төрийн газрын залуучуудын эвлэлийн хэсгийн ерөнхий нарийн бичгийн дарга, компаний залуучуудын эвлэлийн орлогч нарийн бичгийн дарга.
  • 1977—1980 онд Газрын Тосны Яамны Гуандүн мужийн Маомин газрын тосны компаний газрын тос боловсруулах үйлдвэрийн нэгдүгээр цехийн намын хэсгийн ерөнхий нарийн бичгийн дарга, удирдан чиглүүлэгч, үйлдвэрийн намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга.
  • 1980—1984 онд Газрын Тосны Яамны Маомин газрын тосны аж үйлдвэрийн компаний намын хорооны байнгын гишүүн, төлөвлөлтийн газрын дарга, орлогч захирал.
  • 1984—1985 онд Гуандүн мужийн Маомин хотын намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Хятадын Газрын Тос-Химийн ерөнхий компаний Маомин газрын тосны аж үйлдвэрийн компаний менежер .
  • 1985—1988 онд Гуандүн мужийн Эдийн засгийн хорооны дарга, намын үүрийн нарийн бичгийн дарга.
  • 1988—1992 онд Гуандүн мужийн орлогч дарга\Энэ хугацаанд 1990 оны 4-р сараас 7-р сард Төв хорооны дэргэдэх намын сургуулиас эрхэлсэн мужийн зэрэглэлийн боловсон хүчний сургалт дамжааг дүүргэсэн\.
  • 1992—1993 онд Гуандүн мужийн орлогч дарга бөгөөд мужийн Төлөвлөгөөний комиссын дарга, намын үүрийн нарийн бичгийн дарга.
  • 1993—1994 онд ХКН-ын Гуандүн мужийн хорооны байнгын гишүүн, мужийн орлогч дарга бөгөөд мужийн төлөвлөгөөний комиссын дарга, намын үүрийн нарийн бичгийн дарга.
  • 1994—1997 онд ХКН-ын Гуандүн мужийн хорооны байнгын гишүүн, мужийн орлогч дарга.
  • 1997—1998 онд ХКН-ын Гуандүн мужийн хорооны байнгын гишүүн, мужийн орлогч дарга, Шэньжэнь хотын хорооны нарийн бичгийн дарга.
  • 1998—2000 онд ХКН-ын Гуандүн мужийн хорооны нарийн бичгийн даргын орлогч, Шэньжэнь хотын хорооны нарийн бичгийн дарга.
  •  2000—2001 онд ХКН-ын Гуандүн мужийн хорооны нарийн бичгийн даргын орлогч, Шэньжэнь хотын хорооны нарийн бичгийн дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны дарга.
  • 2001—2002 онд ХКН-ын Шаньдүн мужийн хорооны орлогч нарийн бичгийн дарга, мужийн даргын үүрэг гүйцэтгэгч, мужийн дарга.
  • 2003—2007 онд ХКН-ын Шаньдүн мужийн хорооны нарийн бичгийн дарга, Мужийн АТИХ-ын Байнгын хорооны дарга.
  • 2007—2007 онд ХКН-ын Тяньжинь хотын хорооны нарийн бичгийн дарга.
  • 2007—2012 онд ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, ХКН-ын Тяньжинь хотын хорооны нарийн бичгийн дарга.
  • 2012 он-- ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, ХКН-ын Тяньжинь хотын хорооны нарийн бичгийн дарга.

      ХКН-ын 15 дахь удаагийн Төв Хорооны бэлтгэл гишүүн, 16, 17, 18 дахь сонгуулийн Төв Хорооны гишүүн, 17 дахь сонгуулийн Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн. 18 дахь сонгуулийн Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе