• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Ц.Сүхбаатар сар шинийн мэнд дэвшүүлэв

CRI       (GMT+08:00) 2013-02-08 17:10:47

     Бээжингийн Олон Улсын Радиогийн эрхэм хүндэт сонсогчид, Монгол Хятадын ард түмэн та бүхэнд ирж буй харагчин могой жилийн сар шинийн баярын өмнөхөн та бүхэнтэй нүүр тулан уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Өнгөрч байгаа луу жил Монгол Хятадын харилцаанд мөн шинэ хуудсыг нэмсэн сайхан жил болж өнгөрлөө. Өнгөрсөн онд манай хоёр орны төрийн дээд удирдлагууд уулзаж, мөн хоёр орны хооронд худалдаа эдийн засаг, соёл боловсрол, бусад олон салбарт харилцаа мань улам тэлж өргөдсөн сайхан жил болж өнгөрч байна. Ирж байгаа могой жилд манай хоёр орны ард түмний уламжлалт найрамдал харилцаа улам бэхжиж, хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин тэлэх ийм сайхан жил гарч байгаад би туйлын их баяртай байна. Ирж байгаа сар шинийн баяртай тохиолдуулан нийт Монголын ард түмэн, Хятадын ард түмэн, олон үндэстэн та бүхэнд сар шинийн баярын мэндийг дэвшүүлж, Монгол улсын засгийн газар , Монголын ард түмний өмнөөс хамгийн сайн сайхныг хүсэж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байгааг мань хүлээн авна уу.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе