• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Шяолун сар шинийн мэнд дэвшүүлэв

CRI       (GMT+08:00) 2013-02-08 17:13:02

     Монгол найз нөхдөө:

     Усан луу жилээ үдэн мордуулж, усан могой жилээ баярлан угтаж байгаа энэ сайхан мөчид би Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Монголын ард түмэнд элэгсэг дотнын мэндчилгээ, сайн сайхны ерөөл өргөн дэвшүүлье.

     Өнгөрөн одож байгаа усан луу жилд Монгол Улсын эдийн засаг нийгэм цаашид хөгжиж, ард түмний аж амьдрал сайжран дээшилж, гадаад харилцаа улам өргөжин тэлсэн байна. Үүнд Хятадын тал баяртай байна.

     Хятад, Монгол хоёр орон бол уул усаараа холбоотой найрсаг хөршүүд. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Монголын стратегийн түншлэлийн хаирцаа цаашид хөгжиж, найрамдал итгэлцэл тасралтгүй нэмэгдэж, бүх салбарын хамтын ажиллагаа бэхжин эрчимжиж байна. Хоёр талын харилцаа байнга өргөжин тэлж, гүнзгийрч байгаа явдал нь хоёр талын өөр өөрийн хөгжилд нэн их нөхцөл боломж хангаж байна. Хойшид Монголын талтай хамтаар чармайж, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэн хоёр ард түмэнд нэн их буян хийхэд Хятадын тал бэлэн байна.

     Энэ дашрамаар Монголын найз нөхөдөө сар шинээрээ сайхан баярлахын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлж, Монгол Улс усан могой жилд хур бороо тэгш, мал сүрэг өнөр өсөж, нэн их амжилтад хүрэхийг хүсэн ерөөж, найз нөхөд та бүхэнд эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

     Баярллаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе