• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Думбраа

CRI       (GMT+08:00) 2013-04-09 16:35:43

     Хятадын хөгжмийн зэмсэг—(东不拉)

     Сайн байцгана уу? Эрхэм хүндэт сонсогчидоо. Монголын өргөн уудам нутагтаа тав тухтай хаваржиж байна уу? Нэвтрүүлгийн хөтлөгч Номиннарс "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар тантай дахин уулзан мэндчилж байна.

     Эрхэм сонсогчидоо. Энэ удаагийн нэвтрүүлгээ би танд "Думбраа" гэдэг үндэстний цөөнхийн хэрэглэдэг нэг төрлийн хөгжмийн зэмсгээс танилцуулах гэж байна. Энэ хөгжмийн зэмсэг нь Хятадын баруун хойт нутгийн Шиньжянд амьдарч байгаа Казак үндэстнүүдийн хөгжимддө чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Таны одоогоор сонсож байгаа энэ ая нь Думбраар хөгжимдсөн "Бодол" гэсэн нэг сайхан ая болно. Думбраа нь Шиньжянд урт удаан жилийн түүхтэй хөгжмийн зэмсэг байж, аль эрт манай тооллоос өмнөх 3-р зууны үед энэ их нутгаар бий болж таран дэлгэрсэн түүхтэй. Казак хэлэхд "дум" нь хөгжимдөх үеийн дууг дууриан хэлсэн аялага үг юм байна. "браа" нь чавхдах хөгөө тогтоох гэсэн утгатай үг юм байна. Ардын уран сайханчид анх думбрыг хийхдээ бүхэл модыг халбаганы хэлбэртэй болгон цавчиж, гадуур нь нимгэн хавтсаар бүрж, эшин дээр нь хоёр ширхэг хонины өлөн гэдсыг татан чавхдас болгож, хөг тогтоох есөн тэвх суулгаад энэ хөгжмийн зэмсэг нь болох нь тэр.

     Думбрыг Шиньжян болон Хөхнуурын хойт нутаг, Гансу мужийн баруун биеийн нутгуудад амьдарч байсан Казакчууд хэрэглэдэг юм байна.

     Одоо таны сонсож байгаа бол "Нутгаа санана" гэсэн ая болно. Энэ ая эгшгийг Думбраар хавсарган хөгжимдөж дуулсан байгаа юм.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе