|
|
||
minzuwenxue0208.mp3
|
"Үндэстний утга зохион" сэтгүүл болон Хятадын үндэстний цөөнхүүдийн зохиолчдын нийгэмлэг 1-р сарын 16-нд тэмдэглэх арга хэмжээ зохиож, 2012 "Үндэстний утга зохиол"-ийн оны шилдгээр тодорсон уран бүтээлчдэд шагнал гардууллаа. Арга хэмжээ нийслэл Бээжин дэх Хятадын орчин үеийн утга зохиолын ордонд явагдаж, 200 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.
2012 "Үндэстний утга зохиол" сэтгүүлийн оны шилдэг уран бүтээлчээр тодорсон Өвөр Монголын яруу найрагч, орчуулагч Ц. Цолмон хэлэхдээ, олон үндэстнүүд дэлхийн олон хэлээр олон зохиол бүтээлийг хэл болгон дээр нь хүлээж авч чадахгүй хэдий ч өөрийнхөө хэлээр бусдын зохиолыг хүлээж авч байна гэдэг бол нэг үндэстний уран зохиолын баялагжилтын арга зам мөн гэж боддог юм. Миний энэ удаад шагнал авсан орчуулгын бүтээл бол Казак зохиолчийн бичсэн "Зуслан" гэдэг шүлэг юм. Энэ шүлэг надад их сайхан санагдсан. Шүлэгт дүрслэгдэж буй амьдрал, шүлгийн сэтгэлгээний өнгө нь яг цаг үеэ тусгасан мөртөө үндэстний соёлын уламжлал, нутаг усаа санасан нүүдэлчдийн амьдралыг бичжээ. Орчин үеийн олон талт соёлын орчинд нүүдэлчдийн соёл иргэншил хаашаа болж байгаа, уламжлалт соёлын тухай хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн бүтээл юм. Миний хувьд тус шүлгийг эх хэлнээс нь орчуулж чадаагүй, харин хятад хэлэн дээрх орчуулгаас нь орчуулсан хэдий ч Казак зохиолчийн уран бүтээлийг монгол уншигч нартаа танилцуулан хүргэсэн гэдэгтээ баяртай байна. Үндэстний утга зохиол сэтгүүлд нийтлэгдсэн олон зохиол бүтээл дотроос тус уран бүтээл сонгогдсон явдалд Хятадын үндэстний цөөнхүүдийн зохиолчдын нийгэмлэг, Үндэстний утга зохиол сэтгүүлийн эрхэм найруулагчдад гүн талархал илэрхийлье гэлээ. \Болор, Уртнасан сурвалжлан мэдээллээ.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |