|
|
||
Эрээний сонины мэдээ: Оны эхний 4 сард Эрээн хот дотоод гадаадын 397 мянга 800 жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.54% өсөв. Үүнээс гадаадын жуулчдын тоо 263 мянга 400-д хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.89% өсөв. Дотоодын жуулчдын тоо 134 мянга 400-д хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 6.93% өсөв. Аялал жуулчлалын аж ахуйн нийт орлого 647 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 3.15% өсөв.
Үүний дотор давуулан биелүүлсэн аялал жуулчлалын орлого 76 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.89% өсөв. Аялал жуулчлалын бүсэд хүлээн авсан жуулчдын тоо 7206-д хүрсэн байна. Жуулчдыг хүлээн авсан хэмжээ бага зэрэг өссөн нь, нэгд, цаг агаар аажмаар дулаарахтай зэрэгцэн жуулчид худалдаачид улам нэмэгдсэн. Хоёрт, 2013 оны цайны замаар дахин аялах томоохон үйл ажиллагааны нээлтийн ёслол болж, буудалд суух зочдын тоонд нөлөөлсөн төдийгүй Эрээн хотыг дотоод гадаадынханд зохих хэмжээгээр сурталчилжээ. Гуравт, "5 сарын нэг"-ний баяраар Өөртөө засах орны хөгжил, өөрчлөлтийн үзэсгэлэнт бүсийн тасалбарын үнийг хөнгөлөх арга хэмжээ авснаар энэ үеэр жуулчид харьцангуй нэмэгдсэн байна. Дөрөвт, Гүй-Яны аялал жуулчлалын яармагт оролцон, суртал ухуулгын материал болон 800 гаруй CD тараасан нь мөн зохих хэмжээний сурталчилгаа болжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |