• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хотын ус цэвэршүүлэх хоёрдугаар төслийн байгууламж ашиглалтад орох гэж байна

CRI       (GMT+08:00) 2013-06-17 17:16:06

     Эрээний сонины мэдээ: Хотын ус хангамжийн чанарыг улам сайжруулах үүднээс 2012 оны 7-р сараас Эрээн хотын засгийн газар болон Өвөр Монголын ус ашиглалт хөрөнгө оруулалтын ХХК хамтран хөрөнгө оруулсан усны эх баялаг цэвэршүүлэх төслийн байгууламж удахгүй ашиглалтад орох гэж байна.

     Энэхүү төслийн байгуулалт одоогоор бүрэн дуусаж, технологи үйлдвэрлэлийн тасгийн ус соруулах цөөрөм, шүүх цөөрөм, холимог цөөрөм зэрэг дэд бүтцийн байгуулалт өндөрлөж, одоогоор ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг угсрах ажил алхам дараатай явагдаж байгаа бөгөөд 7-р сарын эхээр дуусах төлөвтэй байгаа.

     Энэ төслийн нийт хөрөнгө оруулалт 20 сая орчим юань бөгөөд цэвэршүүлэх технологи ашиглан сорох-шүүх-RO арга хэлбэрийг ашиглан, ус хангамжийн системийн усны фтор, магни, натри зэрэг хүнд төмөрлөгийг шүүн ялгах юм. Үүнд хамгийн их ус цэвэршүүлэлтийн хэмжээ өдөрт 274 мянган тоннд хүрэх бөгөөд хотын иргэдийн өдөр тутмын хэрэглээний ус хангалттай болох юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе