|
|
||
Эрээний сонины мэдээ (Сурвалжлагч Ариун): Ойрын жилүүдэд Эрээн боомт улсын болон өөртөө засах орны умард нутгийг өргөтгөн нээх шаардлагад зохицуулан, дэд бүтцийн байгуулалтыг тасралтгүй хурдасгаж, удирдлага, зохицуулалтын ажлаа тасралтгүй эрчимжүүлж, боомтоор өнгөрөх орчныг тасралтгүй сайжруулж байна. Түүнчлэн боомтын бүрэн бүтэн ажиллагааг тасралтгүй боловсронгуй болгож, барааг саадгүй нэвтрэхийг баталж, боомтын байр суурь болон нөлөөг ихээр дээшлүүлснээр саяхан Хятадын боомтын хяналтын албанаас "Улсын тэргүүний менежменттэй боомт" цол хүртсэн байна.
Эрээн боомт орчин үеийн шинэчилсэн тоног төхөөрөмж, шилдэг үйлчилгээгээр үндсэн сэтгэхүй болгож, байгуулалтыг түргэтгэн, хяналтаа чангатгаж, авто замын боомтоор зорчигч, төмөр замын боомтоор бараа тээвэрлэхийг гол болгосон ачаа тээврийн саланги ажиллагааг анх бүрдүүлж, орон нутгийн гадаад худалдааны хөгжлийг ахиулах чухал түшиц систем болсон байна. Орчин үеийн боомтын системийн байгуулалтыг түргэтгэхийн зэрэгцээ, үйл ажиллагааны байдал урагштай, ачаа тээврийн хэмжээ тогтвортой өссөн байна. 2008-2012 оны хооронд импорт экспортын ачаа тээврийн нийт хэмжээ 43 сая 403 тоннд хүрч, жилийн тэгшитгэсэн хэмжээ 15.62% өсөв. Импорт экспортын худалдааны нийт хэмжээ 16 тэрбум 315 сая ам. доллар, жилийн тэгшитгэсэн нийт хэмжээ 15.47% өсөв. Хилээр зорчсон хүний тоо 8 сая 982 мянга 100 -д хүрч, жилийн тэгшитгэсэн хэмжээ 6.26% өсөв.
Эрээн боомт шинэ менежментийн хэлбэрийг идэвхтэй хайн судалж, хууль ёсоор баталгаажуулах, үр ашигтай хянан шалгаж, чөлөөтэй орж гарахыг баталж, шилдэг үйлчилгээгээр эхлэлтийн цэгээ болгож, эрүүл саруул боловсон хүчний байгуулалтыг улам эрчимжүүлж, боомтоор өнгөрөх орчин тойрныг сайжруулан үр ашигтай үйлчилгээг дээшлүүлэхийг бүх талаар түлхэн ахиулсан байна. Эдүгээ өөртөө засах орны хэмжээнд боомт албан ёсоор нэгдсэн системээр хамтран ажиллах болон "нэг цэгийн үйлчилгээ" -г хэрэгжүүлж, нэгдсэн журмаар төлбөр хураамж авах, ил тод ажлын орчныг тасралтгүй дээшлүүлж байна. Үүний зэрэгцээ, ачаа тээврийн хянан шалгах газрын боомтод бүрдүүлэх бичиг баримтыг хөнгөвчилж, боомтоор өнгөрөх цагийг багасган, "боомтоор шуурхай зорчих" ажлыг саадгүй болгосноор боомтын нээлттэй хөгжлийн их талд үр ашигтай үйлчилсэн байна.
Эрээн боомтын ачаа тээврийн хянан байцаах газрын илэрхийлснээр, дараачийн алхамд боомтын бүтээн байгуулалтын зарчимтай холбогдуулан ашигтай нөхцөлд, цаг үеийн онцлогт тохирох боомтын хяналт удирдлагын арга хэлбэрийг идэвхтэй хайн судалж, Эрээн хотыг умард руу нээн хөгжүүлэх тэргүүний гарц болгохоор илүү чанартай үйлчилгээ үзүүлнэ гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |